Гоо сайхны шинжлэх ухаан







Гоо сайхны шинжлэх ухаан
Эл номыг уншсанаар та гоо сайхны бүтээгдэхүүний талаарх сурталчилгааны үнэн худлыг ялгаж салгахын зэрэгцээ хүссэн үйлчлэлийг тань өгч чадах бүтээгдэхүүнийг сонгох мэдлэгтэй болно.
Шоколад идэхээр батга гардаг уу? Өдөр бүр нарнаас хамгаалах тос түрхэх шаардлагатай юу? Миний серум, уруулын будгийн найрлагад юу юу ордог вэ? Коллагены нэмэлт залуу харагдуулах уу? Сорви арилгах хамгийн үр дүнтэй арга юу вэ?
Тус номд арьс, үс арчилгаа болон нүүр будалт, хумс, гоо сайхны талаарх 100 гаруй асуултад хариулахдаа шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн. ТикТок-ын гоо сайхны сүүлийн үеийн чиг хандлага, бүтээгдэхүүний маркетингийн худал хуурмагийг илчилж, үнэнийг дэлгэжээ.
Өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүнийхээ талаар юуг мэдэх ёстойг, ямар дадал хэвшил бий болгох учиртайг, яавал үр дүнтэйг танд ойлгомжтой тайлбар, зураг дүрслэлтэй өгүүлнэ. Дуртай шампунийнхаа орц найрлагыг тайлж уншин, салоны үйлчилгээ, химийн гуужуулагчийн талаарх баримттай танилцахаас гадна арьс, үс арчилгааны дадал хэвшилд суралцаарай.