Цаг хугацаа оршдоггүй

Цаг хугацаа оршдоггүй
Бид яагаад ирээдүйг бус өнгөрснийг санадаг вэ? Цаг хугацаа "урсана" гэж юуг ойлгох вэ? Бид цаг хугацаа дотор оршдог уу, эсвэл цаг хугацаа бидний дотор оршдог уу? Италийн физикч, зохиогч Карло Ровелли уг бүтээлээрээ дамжуулан уншигч биднийг цаг хугацааны мөн чанарын тухай асуултуудыг сонирхолтойгоор эргэцүүлэх боломжийг олгожээ.
Түүний товч тодорхой төдийгүй ойлгомжтой хүүрнэсэн өнгө аяс нь харьцангуйн ерөнхий онол, квант механик, сансрын онол, термодинамик зэрэг ээдрээтэй, хэцүү ухагдахууныг хялбархан ойлгоход танд тусална.