Хятадыг зохиосон нь

Хятадыг зохиосон нь
Зүүн Азийн түүх Хятадын түүх юм шиг, бусад улс, ард түмэн тэр түүхийн “жижиг хэсэг” маягаар бичигдэх болоод уджээ. Өнгөрснийг үзэх тийм үзлийг засаж залруулахын тулд зохиогч Билл Хэйтон энэхүү номоо бичжээ.XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн тухай судлах тусам Манжуудын толгойлж байсан олон угсаатны Чин улсыг Хятадын националист хөдөлгөөн хэрхэн түлхэн унагасныг улам сайн ойлгосон тэрбээр тэрхүү хөдөлгөөнийг тулж байсан үзэл санаануудын хэчнээн нь Барууны сэтгэгчдээс зээлсэн санаа болохыг олж мэдсэн аж. Иймд бүрэн эрх, түүх, угсаа, үндэстэн гэдэг ойлголтуудыг гаднаас авч, дотоодын дэмжлэгээ босгохдоо хэрэглэж байсан тухай энэ номд өгүүлнэ. Угсаа, үндэстний тухай XIX зууны Европын үеийн үзэл санаа одоо тэндээ үйлчлэхээ больсон. Гэтэл одоо ч харин Хятадын национализмын үндэс суурь болсоор байна.
Түүнчлэн Зүүн Азийн ард түмний хоорондоо найрсаг харилцаатай байхад тулгараад буй сорилтын цөөнгүй нь өнгөрсний талаарх тодорхой үзлүүдээс үүдэлтэй гэж үзэхийн дээр түүхээ, тэр түүхийн цаана буй үзэл санааг сайн ойлгосноор хүмүүс хоорондоо илүү сайн ойлголцож болох билээ.
Foreign policy
Орчин цагийн Хятадын национализмын тухай ухаалаг өнцгөөс авч үзжээ.