Мэдрэмжүүд юу хийдэг вэ?

Мэдрэмжүүд юу хийдэг вэ?
Бага насны хүүхэд өөрт төрж буй мэдрэмжээ тоглоомоо шидлэх, урвайх, дуугаа хураах, үгүй бол чанга орилох, газар тэрий хадан унаж тийчгэнэх зэргээр голдуу үйлдлээр илэрхийлдгийг хүн бүр л мэдэх байх. Энэ үед аав ээжүүд хамаг л аргаа бардаг. Ойлголцоогүйгээс хатуурхаж байгаа нь ч харагддаг. Үнэндээ хүүхэд мэдрэмжээ таних, ямар үгээр илэрхийлэх тал дээр туршлага огт байхгүй учраас л ингэж буй хэрэг. “Хүүхэд эхлээд өөрийн хийж буй үйлдлээрээ дамжуулан мэдрэмжээ таньдаг. Харин дараа нь мэдрэмж илэрхийлэх үгтэй холбон хэрэглэж сурдаг тухай” та сонсож байсан уу? Хүүхэд тань мэдрэмжээ үгээр илэрхийлээд сурчихвал хэчнээн амар байх бол. Та оролдоод үзээрэй. Энэхүү ном таныг хөтлөх болно. Харин та эхлээд үйлдлийг нь ярилцаад дараа нь мэдрэмжийг илэрхийлдэг үгийг хэлж өгнө гэдгээ мартав аа. Хүүхэд бүрийн үйлдэл, мэдрэмж ялгаатай байдгийг ч бас анхаараарай.
Номд гарах үйлдэл болон мэдрэмжээр хязгаарлахгүй хүүхдийнхээ өөр олон үйлдлийг ажиглаж танихыг хичээгээрэй. Хүүхдийн үйлдэл, мэдрэмжийн туршлага өдөр тутам хийгээд ирээдүйн амьдралд нь чухал байдаг. Мэдрэмжээ таньж мэдсэнээр, үгээр илэрхийлж бусадтай ойлголцож сурснаар таны хүүхэд сэтгэл хөдлөлөө зохицуулах, бусдын сэтгэл хөдлөлийг баримжаалах, ойлгох, бусадтай харилцах чадвартай болно.