Музей

Музей
Хүүхдүүд гэр бүл, сургууль, цэцэрлэг зэрэг хамгийн ойр орчин, хүмүүсээрээ дамжуулан өөрийгөө таньж, хөгжиж байдаг. Улмаар юунд дуртайгаа ялгаж танина, хүсэл мөрөөдлөө олно. Хүүхдийн хамгийн их сонирхдог, тэдэнтэй ойр байдаг газруудын нэг бол музей. Музей хүүхдэд мэдлэг олгоод зогсохгүй төсөөллөөрөө хязгааргүй аялах боломжийг олгодог. Тиймээс хүүхдийн номын Жангар редакц музей гэж юу болох, түүний үүсэл түүх, дэлхийн алдартай музейнүүд болон монголын музейн онцлог, өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн явагддаг тухай агуулгыг багтаасан энэхүү номыг бүтээлээ. Гэр бүлээрээ тухлан суугаад номоо дэлгэж музейн аялалаа эхлүүлээрэй.