Эх код: Миний эхлэл

Эх код: Миний эхлэл
Өнөө цаг үеийн хамгийн нөлөө бүхий, өөрчлөлт дагуулсан бизнесийн удирдагч, хүмүүнлэгийн үйлстэний эх түүх.
Эх код бол Майкрософт компани, Гэйтс сангийн тухай, бүр технологийн ирээдүйн тухай ч өгүүлсэн бүтээл биш юм. Харин хүмүүний түүх, тэр дундаа бидний мэдэх Билл Гэйтсийн хувь хүнийх нь талаар өгүүлэх түүх билээ. Энд түүний хүүхэд нас, залуу насных нь хүсэл мөрөөдлийн тухай өгүүлнэ. Мөн түүний зарчимч эмээ, амбицтай эцэг эх, түүний анхны гүн гүнзгий нөхөрлөл, хамгийн сайн найзынх нь гэнэтийн үхэл, тэрхүү хэцүү цаг үеийн даван гарахын төлөөх тэмцэл хийгээд шинэ эрин үеийн гэгээ татаж байх үед кодчилол болон компьютерын ертөнцийн талаар олж мэдсэн төдийгүй хэрхэн хувьсгал хийсэн тухай сэтгэл хөдөлгөм түүхүүдийг хүүрнэсэн.
Билл Гэйтс эл бүтээлдээ анх удаа өөрийн төдийгүй тухайн цаг үеийн Америкчуудын амьдралын түүхийг ч халуун дотноор өгүүлсэн билээ.