Токиогийн өшөө авагчид
Токиогийн өшөө авагчид
Хамгийн сэтгэл өвтгөм бөгөөд хачин сонирхолтой цаг хугацааны аяллыг өгүүлэх манга.
Дунд сургуулийн сурагч байхдаа үерхэж байсан, амьдралынх нь цорын ганц найз охин Хината нь цагдаа нар хүртэл яаж ч чаддаггүй Токио Манжи хэмээх гэмт хэргийн бүлэглэлийнхний гарт амиа алджээ.
Амьдралынх нь “оргил үе” ердөө дунд сургууль хүртэл үргэлжилсэн экс хулигаан тэрээр хуучин
найз охиныхоо үхлээс болж 12 жилийн өмнөх үе рүү “цаг хугацааны шилжилт” хийв. Хинатаг аврахын төлөө, өдийг хүртэл нүүр буруулж ирсэн амьдралаа өөрчлөхийн төлөө Такэмичи Канто бүсийн хамгийн зэрлэг харгис Токио Манжи бүлгээс өшөө авахаа тангараглажээ.
