Цэвэр цэмцгэр гэр: Эко цэвэрлэгээний жорууд

Цэвэр цэмцгэр гэр: Эко цэвэрлэгээний жорууд
Энэхүү ном гэрийг байгалийн аргаар цэвэрлэх боломжтойг сануулах даруухан оролдлого юм. Бид дэлгүүрийн тавиур дээрх хурц үнэртэй, хүчтэй бодисоор дүүрэн бүтээгдэхүүнээс татгалзан, илүү ухаалаг, илүү зөөлөн, илүү хариуцлагатай амьдралын хэв маягт таныг уриалж байна. Дагтаршсан тосыг арилгах, харласан мөнгөн эдлэлийг өнгөлөх гэх мэт яаж цэвэрлэх арга ухаанаа олохгүй, хамаг хүчээ зарцуулж, цагаа бардаг бол эсвэл хаанаас эхлэхээ мэдэхгүй бол энэ номын зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй. Цэвэрлэгээний бодисыг өөрөө хийх хэцүү гэж бүү бодоорой. Энд дурдсан аргууд энгийн, хялбар бөгөөд бэлдэхэд төдий их цаг зарцуулахгүй. Хэрэгжүүлэхэд ч тусгай ур чадвар, хэрэгсэл шаардахгүй. Ердөө танил орц, багахан цаг хамгийн гол нь сэтгэл хэрэгтэй.
“Энгийн бүхэн агуу” хэмээх үг бий. Цэвэрлэх энгийн үйлдлээр амьдралд ухамсартай, тогтвортой, хариуцлагатай хандацгаая.