Грек хичээл
Грек хичээл
Грек хичээл нь дуу хоолойноосоо хагацсан эмэгтэй ба өдөр ирэх тусам гэрэлт ертөнцөөс алсран холдож буй залуугийн учрал, эгэл жирийн хоёр хүний битүүхэн ганцаардал, далд шаналлаар холбогдсон харилцаа, орчин цагийн хүмүүсийн амьдралд тулгардаг оршихуйн хямрал, экзистенциализмын асуудлыг өргөнөөр хөндсөн, философи утга санаагаар баялаг бүтээл юм.
Зохиолч тус бүтээлдээ Плато болон түүний идейн онолыг нэг бус удаа дурдсан буй. Эмэгтэйн дотоод сэтгэл үгээр илэрхийлэгдэх боломжгүйд хүрч байгаа нь нийгмийн хүлээлт, хүчний эсрэг чимээгүй эсэргүүцэл, өөрөөр хэлбэл, нийгмийн хэлээр тодорхойлогдохоос татгалзаж, өөрийн оршихуйг бүтээх оролдлогыг илэрхийлдэг. Тиймээс ч түүний хувьд “оршихуйн” шинэ арга замын эрэлхийлэл нь грек хэлний хичээлд суух байв. Харин багш нь, өсвөр насандаа эрхтэн системийн хүнд өвчний улмаас хэзээ нэгэн цагт хараагаа алдаж, харанхуй ертөнцтэй нүүр тулах цагаа хүлээн гав ганцаархнаа бүдчиж яваа залуу. Тэдний хооронд дуу авианы бус, харин адилхан өвдөлтийн мэдрэмж, харанхуйгаар дамжсан анир чимээгүйн холбоо үүссэн байлаа. Чухам энд л Хан Ган дүрүүдийнхээ дотоод сэтгэлээр дамжуулж философийн экзистенциалист санааг тусган харуулахыг зорьжээ.
2024 оны Утга зохиолын Нобелийн шагналт зохиолч Хан Ганы Грек хичээл зохиол бол хүмүүний харилцан ойлголцол, нандин дотносол руу хандсан хайрын илгээмж бөгөөд амьдралын утга учир, амьд байхуйн мөн чанарыг тод томруунаар амилуулсан бүтээл билээ.
San Francisco Chronicle
Өнөө цаг үеийн хамгийн уламжлалт бус, хүмүүний дотоод сэтгэлийг гүнээ мэдэрч дүрсэлдэг, үнэнхүү шинэлэг арга барил бүхий зохиолч
The Los Angeles Times
Сэтгэл хөндүүрлэм бичвэр
