Урианхай, монголыг туулсан нь: 1920-1921 оны дурсамжууд
Урианхай, монголыг туулсан нь: 1920-1921 оны дурсамжууд
Польшийн аялагч, цэрэг, зохиолч Камил Гижицкийн 1920-1921 онд Урианхай нутаг болон Монголоор аялсан түүхэн тэмдэглэл.
Тэрээр 1914 оноос Дорнод фронт дээр тулалдаж, Сибирийн тавдугаар польш дивизэд инженерийн батальоны техникийн салааны даргын албыг хашиж байжээ. Дивизийг татан буулгасны дараа тэрээр Саяны нурууг дамжин Урианхайд ирээд польш, большевикуудын хоорондох дайны тухай мэдээг сонсжээ. Энэ үеэс түүний амьдралын хамгийн хүнд хэцүү хийгээд дурсамжит аян эхэлсэн байдаг. Урианхай, Монголыг туулсан нь хэмээх эл ном нь түүний Дундад Азийн нутгаар туулсан замынх нь үр дүн юм. Тэрээр тухайн цаг үеийн үйл явдлуудыг элдэв чимэглэлгүй бичсэн байдаг төдийгүй байгалийн зургийг гайхамшигтай сайхнаар дүрсэлж, хүний зан байдлыг гярхай ажиглаж чаддаг хүн байсан нь илт. Түүний ажиглаж дүрсэлсэн хэсгүүд тухайн үеийн Монголын аж амьдралын бодит байдлыг тод томруун харуулна.
