Урт насал: Эрүүл урт наслах арга ухаан
Урт насал: Эрүүл урт наслах арга ухаан
Эрүүл урт наслах тухай тус бүтээлд Др.Аттиа хүмүүс яагаад нас бардгийг, ихэнх хүний амийг авч оддог зүрх судасны өвчин, хорт хавдар, Алцхаймер, чихрийн шижин зэрэг архаг өвчнийг хэрхэн удаашруулах, бүр цаашлаад сэргийлэх талаар өгүүлдэг. Орчин үед эдгээр өвчний эмчилгээ ихэвчлэн хэтэрхий оройтож эхэлдэг бөгөөд амьдрах хугацааг уртасгахын тулд амьдралын чанарыг золиослох нь олон. Др.Аттиа энэ хуучирсан тогтолцоо, хандлагыг өөрчилж хувь хүнд тохирсон, идэвхтэй урьдчилан сэргийлэх стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үздэг. Номын III хэсэгт дасгал хөдөлгөөн, шим тэжээл, нойр, сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай өгүүлнэ.
Др.Аттиа зөвхөн танд тохирох урт наслалтын хувьчилсан төлөвлөгөө гаргахад туслахыг зорьсон билээ. “Урт насал” номоос та:
- Жил бүрийн эрүүл мэндийн үзлэгээр цусны шинжилгээ, холестерины үзүүлэлтүүд “хэвийн” гарч болох ч та эрүүл биш байж болно. Учир нь шинжилгээний стандарт хэмжээс хамгийн оновчтой түвшнийг илтгэдэггүй.
- Дасгал хөдөлгөөн яагаад урт наслахад хамгийн хүчтэй нөлөөлдөг “эм” болох, мөн зуун наслах бэлтгэлээ хэрхэн эхлүүлэх тухай.
- Яагаад “хоолны дэглэм”-ийн тухай мартаж, шим тэжээлийн биохимид анхаарал хандуулах ёстойг, технологи ашиглан өөрт тохирох хооллолтын хэв маягийг бий болгох талаар.
- Чанартай, урт наслахад сэтгэл зүйн эрүүл мэнд хэчнээн чухал болох талаар өгүүлнэ.
Та амьдралынхаа зорчигч бус ахмад нь билээ. Иймд өнөөдрөөс эрүүл мэндээ гартаа авч, амьдралын хэв маягаа зөв зүгт залуурдан урт насалж, удаан жаргаарай.
