Эр зоригийн дуудлага: Зоригтой хүнийг аз ивээдэг
Эр зоригтой хүмүүс үргэлж ховор байсаар ирсэн. Харин өнөөдөр эр зориг бидэнд урьд өмнөхөөс ч илүү хэрэгтэй болжээ. Шашин, философи, соёл бүр айдсыг хэрхэн даван туулах тухай ярьсаар ирсэн. Стоикуудын үзлээр айдас мэдрэх нь хэвийн ч, түүнд захирагдаж болохгүй. Саад бэрхшээлийг даван туулахад, зөв зүйлийн төлөө тэмцэхэд, бусдын төлөө өөрийгөө зориулахад, өөрчлөлт авчрахад, эцэст нь бид жинхэнэ утгаараа өөрсдийнхөө хүсдэг хүн болоход шаардагдах эрч хүчийг эр зориг бидэнд өгдөг.
Эртний Спартагийн дайчдаас эхлээд Иргэний эрхийн хөдөлгөөн өрнөх хүртэл, анхдагч эрдэмтдээс эхлээд хэвшмэл байдлыг эвдсэн CEO нар, мөн Шарль де Голль, Флоренс Найтингейл зэрэг зоригтнууд ч бүгд л эр зоригтоо тулгуурлаж агуу үйл хэргийг бүтээсэн билээ. Зохиогч Райан Холидэйн Эр зоригийн дуудлага хэмээх энэхүү бүтээлээс уншигч та түүхэнд гайхалтай үйл хэргийг бүтээсэн эдгээр гайхалтай хүмүүсийн түүхтэй танилцаж, өөрийгөө болон эргэн тойрноо эргэцүүлэн, дотоод сэтгэлийн дуу хоолойгоо олж сонсох буй за.
Эр зоригийн дуудлага хүн бүрд ирдэг. Хэрвээ бид энэ дуудлагад хариу өгөхгүй бол өөр хэн өгнө гэж? Одоо биш бол хэзээ гэж?
Бэрхшээл бол зам, Ширээний стоик, Эго таны дайсан, Тогтуун байх нь гол түлхүүр зэрэг дэлхий даяар сая сая уншигчдад Стоик гүн ухааныг таниулсан Райан Холидэй энэ удаа эртний философийн үндсэн ёс суртахууны нэг "Эр зориг"-ийг анхаарлын төвд авчиржээ.
Нэнси Шерман, Жоржтаун их сургуулийн философийн профессор
Райан Холидэй энэ номдоо эр зоригоо харуулж, урсгалаа дагалгүй, эрх мэдэлтнүүдэд үнэнийг хэлэхийн зэрэгцээ хэрэв бид хамтдаа хүнлэг, эрхэмсэг байдлаар урагшлахыг хүсвэл айдсаас хойш сууж болохгүйг бидэнд ойлгуулж байна. Эртний Грек, Ромоос эхлээд Флоренс Найтингейл, мөн өнөөгийн ‘хоосон эр зориг’-ийн талаарх өөрийн шүүмжлэл хүртэлх түүхийн олон жишээнд тулгуурлан, ёс суртахуун яагаад өнөөдөр урьд өмнөхөөсөө илүү чухал болсон бэ гэдгийг харуулжээ.
Роберт Грин, "The 48 Laws of Power" номын зохиогч
Айдаст автсан, толгойгоо цухуйлгахаас эмээсэн хүмүүсээр дүүрэн энэ ертөнцөд бидний аврал нь амьдралын бүхий л хүрээнд эр зоригийг төлөвшүүлэхэд оршиж байна. Райан Холидэй энэ номоороо хүний хамгийн дээд чанар болох эр зориг гэх эрдмийг хэрхэн хөгжүүлэх талаар тодорхой, урам зориг өгөх гарын авлагыг бүтээжээ.
Шади Бартш, Чикагогийн их сургуулийн профессор
Өөрийн итгэл үнэмшлийн дагуу үйлдэхийг уриалсан энэхүү хүчтэй дотоод сэтгэлийн дуудлагад Холидэй Сократаас эхлээд Солженицын хүртэлх гайхамшигтай олон хүний жишээг багтаажээ. Сэтгэлээсээ бичсэн, халуун дулаан, урам зориг дүүрэн ном.
