Аугаа зугталт: Эрүүл мэнд, эд баялаг ба тэгш бус байдлын үндэс

Аугаа зугталт: Эрүүл мэнд, эд баялаг ба тэгш бус байдлын үндэс
Принстоны Их сургуулийн эдийн засгийн профессор, АНУ-ын Эдийн засагчдын холбооны ерөнхийлөгч асан. Тэрээр тэгш бус байдлын үндэс, баялаг, эрүүл мэндийн судалгаагаар 2015 оны Эдийн засгийн Нобелийн шагналыг хүртсэн. Өрхийн судалгаа, баян, ядуу орнууд дахь ядуурал, эдийн засгийн хөгжлийн талаар судалгааны олон бүтээлийн зохиогч эрдэмтэн юм. Хэрэв та хүмүүсийн амьдрал яагаад урьд урьдынхаас огцом дээшлэн цэцэглэн хөгжсөнийг мэдэхийг хүсвэл Аугаа зугталт-ыг заавал уншаарай. Билл Гэйтс Дэлхий илүү шударга, баян болж байна уу? Ийм асуултанд Ангус Дитоноос илүү хариулт өгөх эдийн засагч цөөн биз ээ. Тэрээр олон жилийн турш дэлхийн сайн сайхан байдлыг хэмжиж, түүхийн үетэй нь хамт судалсан юм. Дитон зөвхөн эдийн засгийн тухайд төдийгүй эрүүл мэндийн хөгжил дэвшилтэй уялдуулан анхаарал хандуулсан. Энэ хүндхэн сэдэв нь ямар ч хүний тэвчээр барж, чөмөг дундлах нүсэр ажил байсан боловч тэр даван гарч чаджээ.