Монгол 11 үгээр

Main cover


АНГИЛАЛ
Нийгэм, соёл
ХУДАЛДААНД
2021
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
245
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919500672
ХЭМЖЭЭС
205 x 142 x 18 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Мөөмөө унжуулсан феминизм Хэрвээ, та 1930-аад оны руу буцаж очоод монгол наадам үзэх юм бол том том хөхөө савчуулсан, хагас нүцгэн хүүхнүүд ноцолдож, морьтой явган олон хүн тэднийг тойрон хүрээлснийг харна. Энэ бол малчдын сприптиз, согтуу саальчдын зодоон огтоос биш ээ. Харин тал нутагт феминизм нэвтрэн гайхшируулж байгаа нь тэр ээ. Эрийн гурван наадам хэмээх цэрэг-спортын тэмцээнд хүүхнүүдийг оруулснаар эмэгтэйчүүдийг чөлөөлөх хөдөлгөөн үүссэн түүхтэй. Угаасаа, хурдан морьдыг охид уралдуулж болдог байсан тул нэг их шинэчлэл орсонгүй. Эмэгтэйчүүд сур харвахад ч тэр мэтчилэн. Харин тэднийг барилдуулах амаргүй байжээ. Эмэгтэйчүүд барилдаж чадахгүйдээ биш юм. Үндэсний бөхийн өмсгөлийн цээж задгай байх ба домогт өгүүлснээр зүсээ хувиргасан эмэгтэйчүүд барилдахаас сэргийлсэн дизайн ажгуу. Иймээс, хүүхнүүд хөхөө ил гарган, их зохисгүй байдлаар барилдаж эхэлсэн гэдэг ээ. Феминист бөх бол санаатай гуйвуулга, төөрөгдлийн алин ч биш юм. Эхийн эрхт ёсны үлдэгдэл маш хүчтэй, эхнэр талаа татаж нутагладаг уламжлалтай Монголчуудын дунд эмэгтэйчүүдийг дорд үзсэн гэхээр юм бага байлаа. Монголын түүх баатарлаг эмэгтэйчүүд, удирдагч бүсгүй, мэргэн зөвлөх ээжийн нэрсээр дүүрэн. Мандухай хатан гэхэд л тарж бутарсан монгол аймгуудыг нэгтгэж, нэгдсэн монгол улсыг сэргээж байлаа Гэрийн доторх эрх мэдэл гал тогооноос эхэлнэ. Орой ямар хоол гэрийнхэндээ идүүлэхийг айлын эзэгтэй л шийднэ. Эндээсээ хоол хүнсний эх булаг болсон малын ашиг шим авгайн хяналтад очно. Цагаан идээг боловсруулах, хадгалах, хуваарилах нь гэргийн ажил. Цаашлаад сүү цагаан идээний гол үүсгэвэр болсон сааль их өгдөг үнээ, эм малыг авгай нь хянана. Эр хүнд хэдэн адуу л үлдэж байгаа биз дээ. Гүү сааж, айраг исгэнэ гэвэл буцаад л авгайнхаа гарыг харна. Аажмаар, хадмын хоол ундыг ч айлын эзэгтэй хуваарилах ба яваандаа хэрхэн асрахыг ч шийдэх тул бэрдээ тал олохыг бүгд л хичээнэ. Эр нөхөр бол адуунаас бусад мал ба аав ээжийнхээ хувь заяаг хүртэл атгуулчихаад хаашаа ч тонгочих билээ! Хөвүүдээ гэрлүүлж айл болгоод хажуудаа нутаглуулснаар шинэ айлын замнал эхлэх боловч нэг л мэдэхэд хүүхний ээж аавын хотонд нийлнэ. Ийм учраас ураг төрлийн хэлхээнд эхийн тал илүү нөлөөтэй явсаар иржээ. Улс төрийн болон сонгох сонгогдох эрх, улсын ажил албанд эрх тэгш томилогдох гэхчлэнгийн феминизмийн чухал зүйлс эмэгтэйчүүдэд байтугай эрчүүдэд байсангүй. Ийм байтал, төр засгаас эмэгтэйчүүдийг эрх тэгш болгосон ямар нэг үйлдэл хийхийг шаардаад байлаа. Ингээд, арга ядахдаа тэдний мөөмийг гарган барилдуулжээ.

Үзүүлэлт

ISBN-139789919500672
Худалдаанд гарсан огноо2021-01-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо245 нүүр
Эрхлэн гаргасанНэпко хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин320 гр
Хэмжээс205 x 142 x 18 мм

Зохиолчийн талаар

Зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо нь Завхан аймагт төрсөн. Тэрээр МУИС-ыг сэтгүүлч мэргэжлээр 1985 онд төгссөн. Түүнээс хойш 'Үнэн' сонинд утга зохиолын ажилтан, 'Үг' сонины эрхлэгч, УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албаны дарга, 'Засгийн газрын мэдээ' сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байсан. Б.Цэнддоо монголын сэтгүүл зүй, уран зохиолын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, хошин шог нийтлэлүүдээрээ уншигчдын танил болсон билээ. Зохиолч 1990-ээд оны эхээр 'Ерээд оны Тунгалаг Тамир' номоо хэвлүүлсэн нь уншигчдын танил болоход ихээхэн нөлөөлсөн юм. Б.Цэнддоо шог хошин нийтлэлээс гадна түүх, танин мэдэхүйн сэдэвтэй ном, өгүүлэл, нийтлэл туурвидаг бөгөөд монголчуудын иргэншиж, соёлжсон түүхийг өгүүлсэн 'Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин' номоо өнгөрсөн онд хэвлүүлсэн нь уншигчдын зүгээс ихээхэн сайшаал хүртээд байна. Зохиолчийн бүтээлүүдээс дурдвал: • Ерээд оны Тунгалаг Тамир • Хаврын 17 зочин • Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин • Ерөнхий уучлал • Зугаатай танин мэдэхүй • Хөгжөөнтэй танин мэдэхүй • Соёлын довтолгоо: Хоньчноос барилгачин • Өвөл хавар • Нянгар хаданд гарсан нь

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй