Нил мөрөн дээрх үхэл
Нил мөрнөөр хөвж явсан 'Карнак' хөлөг дээр амиа алдсан залуухан саятан бүсгүй саяхан нөхөрт гарсны зэрэгцээ зорчигид дунд их олон дайсантай ажээ. Хамгийн сайн найзынхаа сүйт залууг булааж авсан өөртөө итгэлтэй, шулуухан зантай бүсгүйг хэн ч алж чадах байсан нь гайхмаар. Гэвч сэжигтнүүдээс хэн нь ч тэр хэргийг үйлдээгүй болж таарав... Аз болоход хөлөг дээр явсан хүмүүсийг бүр Лондонд байхаас нь авхуулаад сайн мэддэг мөрдөгч Эркюль Пуаро явж байж таарна. Мөрдөгчийн толгойд алуулсан бүсгүй, түүний нөхөр болон саятан хүүхнээс болоод хаягдсан ааштай хүүхэн гэсэн хайрын гурвалжин юуны өмнө орно...