Стерний ургамлын биологийн оршил

Main cover


АНГИЛАЛ
Биологи
ХУДАЛДААНД
2021
Есдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
666
Нүүр
ISBN-13
9789919504540

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Уншигчид та бүхний гар дээр Ургамлын биологийн оршил хэмээх онц сонирхолтой, сайхан ном очиж байна.

Номыг ургамал судлах, ургамлын тухай заахад амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан доктор Кингсли Стерн (1927-2006) бичсэн юм. Тэрээр 15,000 оюутанд хичээл зааж, мянга мянган оюутныг ургамал судлаачийн зам мөрд хөтөлсөн, дэлхийн шилдэг судлаач, эрдэмтэн билээ. 

Дэлхийн шилдэг их, дээд сургуулийн сурах бичигт тавигддаг шаардлагыг бүрэн хангасан, мэргэжлийнхэн болон ургамал сонирхогчид, олон нийт гээд бүх хүн уншиж судлах боломжтой энэхүү бүтээлд дэлхий даяарх ургамлын хэрэглээний тухай баялаг жишээ, мэдээллүүд багтсан. Номыг бүтээгчид мэргэжлийн нэр томъёо их хэрэглэхээс зайлсхийн, энгийн, ойлгомжтой бичвэрүүдийг оруулсан нь бүтээлийг алдаршуулахад ихээхэн нөлөөлжээ.

Өнөөдөр дэлхий дээр оршин байгаа амьдралд ургамал болон замаг амин чухал ач холбогдолтой билээ. Тэд дэлхийг хүчилтөрөгч, мөн хоол хүнсээр хангаж, эко систем дэх ус болон бодисын эргэлтэд онцгой үүрэгтэй оролцож, биднийг хувцас хунар, орон байраар хангаж, хүрээлэн буй орчныг үзэмж төгс болгодог. Манай нарны системээс бусад гариг дээр фотосинтезлэгч организм оршин байх аваас түүнээс хамааралтай амьдралын бусад хэлбэр байх боломжтой гэж эрдэмтэд хэлдэг. Ургамал бол амьдралын эх үүсвэр юм. 

Уншигчид номын хавтсыг сөхөөд л ургамлын олон зүйлийн зураг, тайлбар, ач тусын талаарх сонирхолтой бичвэрүүдийг харж, өөрийн эрхгүй эргүүлэн лавшруулж харах болно. Биологийг зургаар ойлгуулдаг гэдгийг та энэ номоос мэдэрнэ. Мөн ургамлын хэрэглээ, бохирдол ба дахин боловсруулалт, тасалгааны ургамал, хашааны зүлэгжүүлэлт, хортой болон мансууруулагч ургамал, хүнсний ургамлын шимт чанар, дэлхийн дулаарал, озоны давхаргын нимгэрэлт, хүчлийн бороо, гений инженерчлэл, органик аж ахуйн асуудлууд гээд маш баялаг мэдээллийг авах болно.

Номыг орчуулан хэвлэх эрхийг МУИС Хэвлэлийн газар McGrawHill хэвлэлийн газраас албан ёсоор авч, гэрээ байгуулсан бөгөөд Биологийн тэнхимийн багш нарын баг орчуулсан болно.


Үзүүлэлт

ISBN-139789919504540
Худалдаанд гарсан огноо2021-09-01
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо666 нүүр
Эрхлэн гаргасанМУИС Пресс хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй