Ляо улсын судар

Ляо улсын судар
Монголын эзэнт гүрэн байгуулагдахаас өмнө, Төв Азийн түүхэнд тухайн цаг үедээ хамгийн хүчирхэг улс байж, ноёрхлоо тогтоож, хөгжин цэцэглэж явсан монгол угсааны олон улсуудын нэг болох хятанчуудын түүхийг тэмдэглэн үлдээсэн сурвалж юм. Уг сурвалж 678 жилийн дараа анх удаа монгол хэлнээ орчуулагдаж, уншигч, судлаач таны гарт хүрч буй нь энэ болой.