Ардын аман зохиол багц
ymXdVMtPop-thumb.jpg&w=828&q=75)







IlU8N4UDw_-thumb.png&w=828&q=75)

Ардын аман зохиол багц
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Монгол аман зохиолын төрөл зүйлсийг хэмжээгээр нь том, бага буюу урт, богино гэж хуваадаг. Бага төрөл зүйлийн дотроос нэлээд онцлог төрлүүд бол зүйр цэцэн үг, ертөнцийн гурав, оньсого таавар юм. Эдгээр нь аливааг уран яруу, товч тодорхой дүрслэн өгүүлдгээрээ аман зохиолын хамгийн шимтэй нь бөгөөд мэдлэг туршлага олгох, ухааруулан сэнхрүүлэх, оюун ухааныг хөгжүүлэх, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх цогц арга хэлбэр болсон үгийн урлаг юм.
Оньсого, таавар бол хүний оюун ухааныг хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх, аливааг ёгт далд өгүүлэх, дүрээр сэтгэж, дүрсээр амьдруулах ухааны гайхамшигт жишээ юм. Монголчууд оньсогыг нэг хоёроороо таалцахаас гадна үдэш унтахын өмнө олуул нийлж “Оньсого таалцах” тоглоом тоглож, дийлсэн тал нь дийлдсэн талаа “худалдах” хэмээх хөгжөөнт шүлгийг уншиж дууддаг уламжлалтай байв.
Оньсого нь хүний оюуны хөгжлийн өндөр төвшний илрэл болж үүссэн бөгөөд аливааг санаанд яаж оров гэмээр уран яруу хийсвэрлэсэн байдаг. Оньсогыг хариуг олохын тулд хүний бодол санаа ертөнцийн түмэн бодисын дунд эрэлд гарч, юмыг тал бүрээс нь харж, задлан шинжилж, нэгтгэн дүгнэж, адилтган харьцуулах зэргээр хөдөлмөрлөдөг учир энэ төрөл зүйл нь хүүхдийн хөгжил, хүмүүжилд чухал нөлөөтэй болох нь харагдаж байна. Нөгөө талаар орчин цагт уламжлан ирсэн оньсогуудын олонх нь монголчуудын ахуй, ёс заншил, хэлний хөгжлийн түүхэн уламжлалыг хадгалсан байх тул хүүхэд багачуудад үндэсний соёлоо танин мэдүүлэх, учир утгыг нээн ойлгуулахад чухал ач холбогдолтой юм.
Үзүүлэлт
- ISBN-13 : 9789919505233
- Худалдаанд гарсан огноо : 2021-09-07
- Формат : Зөөлөн хавтастай
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 1720 гр
- Хэмжээс : 170 x 90 x 180 мм
ISBN-13 | 9789919505233 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2021-09-07 |
Формат | Зөөлөн хавтастай |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 1720 гр |
Хэмжээс | 170 x 90 x 180 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй