Улаан мөчирийн багачууд
Өвөрмонголын зохиолч Боржигон Юань-е-гийн өсвөр насныханд зориулж бичсэн бүрэн хэмжээний "Улаанмөчирийн багачууд" роман
Энэхүү номд Төмөр нарын таван хүүхдийн зуны амралтын адал явдал, цэвэр ариун сэтгэл, монголын тал нутгийн үзэмжийг гайхалтайгаар илэрхийлсэн нь томчууд таныг ч бас хүүхэд насанд тань хөтөлж очих бөгөөд эрхэм уншигч таныг баярлуулж хөгжөөж, нулимсыг тань дуслуулна гэдэгт итгэлтэй байна.
Бага насны адал явдлуудын маань ихэнх нь зуны зугаатай амралтын өдрүүдэд тохиолддог байлаа гэж хүмүүс ярьдаг нь үнэний хувьтай. Энд өгүүлэх гэж буй адал явдлууд бага сургуулийн таван сурагчийн зуны амралтаар нь тохиолдсон билээ.