Гэсэр
Гэсэрийн тууж гэдэг эрхэмсэг сайхан уран зохиол Төвд, Монгол, Буриад, Тува зэрэг Төв Азийн олон ард түмний дотор өргөн дэлгэрсэн байна. Олон боть бичмэл Гэсэрийн тууж байхаас гадна, ардын үлгэрч туульч нар Гэсэрийн туужийн олон бүлгийг цээжээр дуулан хэлдэг байна. Монголын ард түмний соёлын гайхамшиг өв болсон энэ зохиол анх 1716 онд модон бараар хэвлэгдсэн билээ. Сүүлийн гучаад жилийн дотор монгол Гэсэрийн туужийн олон хувилбарыг судлах сонирхох хүмүүст зориулан уйгаржин монгол үсгээр нэлээд удаа хэвлэн гаргажээ. Энэ удаа Цэндийн Дамдинсүрэн абугайн кирилл шинэ үсэгт буулгасныг үндэсний бичиг-кирилл хос бичгээр, тансаг хайрцаг, хавтастайгаар шинэчлэн хэвлэлээ.