Арван негр жаал
Арван негр жаал
Эзгүй арал дээрх нэгэн эдлэнд хэн хэнээ таньж мэдэхгүй арван хүн цуглана. Тэднийг тийш нь хэн, ямар учиртай дуудаж ирүүлсэн байх вэ?
Бас хэний ч санаанд оромгүй аргаар хэн тэгж ээлж дараалан хөнөөгөө вэ?
Болж буй бүхэн яагаад хүүхдийн хөгжилтэй дуу шүлэгтэй холбогдоно вэ?
"Арван негр жаал" роман бол адал явдалт уран зохиолын түүхэн дэх хамгийн гайхамшигтай бүтээлүүдийн нэг билээ. Нийтдээ 100 сая гаруй хувь хэвлэгдэн гарсан энэ роман бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай номын жагсаалтын тавдугаарт, Агата Кристигийн романууд дундаа нэгдүгээрт ордог.
