Чиний нөхөртэй нэг хөнжилд
Чиний нөхөртэй нэг хөнжилд
“ Тийм ээ, би нууц амраг!
Чухамхүү тийм л учраас хүмүүс яагаад, юунаас болоод, яах гэж юуны төлөө ханиа араар нь тавьдаг тухай би нэгд нэгэнгүй мэднэ. Энэ үнэнийг гял цал болсон сэтгүүлүүд, зурагтаар гардаг шүүмжлэлт хэлэлцүүлгүүд танд ярьж өгөхгүй. Урвалт шарвалтын тухай нүцгэн үнэнийг илэн далангүй ярьж өгөх миний ертөнцөд тавтай морилно уу. Ямар чөтгөр нь чиний нөхрийг тийш нь авч одов, цаашдаа юу болох бол, энэ бүхнийг яаж даван туулах вэ? Намайг үзэн ядаж, гэр бүл үймүүлдэг хэмээн яллаж, надаас цэрвэж, тийм хүн арай байхгүй байлгүй дээ гэж үгүйсгэх гэж оролдож болно.
Гэхдээ хайрын гурвалжнаас ялагчаар хэрхэн гарах вэ гэдгийг мэдэж байгаа хамгийн гол үнэнийг минь хэн ч үгүйсгэж чадахгүй.
