Өв залгамжлах тоглоом
Нийтийн цэцэрлэг бараадаж, хуучин машиндаа хоног төөрүүлдэг өнчин сурагч охин гэнэт Техас мужийн тэргүүн баяны өв залгамжлагчаар тодорно. Өөрийн охид, зээ хөвгүүд нь байсаар атал Техасын тэрбумтан яагаад огт танихгүй өсвөр насны охинд бүх хөрөнгөө өвлүүлэх болов? Энэ гэрээслэлийн ард ямар нууц байгаа бол? Өв хөрөнгийн албан ёсны эзэн болохын тулд Хоторны эзэмшлийн тансаг харшид бүтэн жил амьдрахаар очих жаахан охиныг өөд болоочийн гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авах бол?