Монгол Япон: Түүхэн харилцаа

Main cover


АНГИЛАЛ
Археологи
ХУДАЛДААНД
2022
Нэгдүгээр сар 3
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
229
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919511210
ХЭМЖЭЭС
250 x 175 x 25 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Японы арал болон бүлэг ольтрогт 30 мянган жилийн өмнө анх хомо сапиэнс хөл тавьжээ. Харин энэ арлын өнөөгийн үндсэн оршин суугчид болох япон үндэстний гарал үүсэл одоо болтол тодорхойгүй, маргаантай. Япончуудын тухай хамгийн анхны бичигт үлдсэн дурсгал гэвэл МЭ I зуунд бичигдсэн Хятадын “Хорин дөрвөн түүх” эх сурвалжид бий. Хүний нүүдэл, үндэстний гарал үүслийг тодоройлоход сүүлийн 10 мянган жилийн дотор бол хэл голлох чиг баримжааг гаргаж өгдөг. Япон хэлний генетик холбоос өдгөө тодорхой биш. Үндсэн хоёр таамаг бий. Нэг хэсэг нь япон хэлийг алтай овгийн хэлэнд хамааруулдаг бол, нөгөө судлаачид австронэз овгоос гаралтай гэж мэтгэдэг. Протодарвид хэл, ялангуяа прототамил хэлний үндсэн үгийн сан нь япон хэлнийхтэй таардаг нь ийм дүгнэлтэд хүрчээ. Хэрэв энэ үнэн бол өнөөгийн япончууд 10 мянган жилийн өмнөөс өмнөд азиас зугуухан нүүж хойшилсон болж таарна. Гэтэл өгүүлбэрийн зохион байгуулалт нь алтай овгийнхны хэлтэй адил агглютин бүтэцтэй. Энэ нь япон хэл бүрэлдэхдээ алтай овгийнхны хэл, ялангуяа солонгос нэлний нөлөөнд автжээ гэж үзэж болохуйц. Зарим судлаачид япон хэлийг аль ч бүлэгт багтдаггүй өнчин хэл гэж үздэг.
МЭ VI зууны үеэс Японы Яматогийн удирдагчидын чармайлтаар Японд хятадын соёл хүчтэй нэвтэрч эхэлсэн. Хятад болон эртний Солонгосын Пэгжэ улс нь эх газрын соёлыг Япон руу зөөгч гол суваг байсан аж. Ингэж тийш нь төрийн байгууламж, гар урлал, соёл, урлаг, буддизм, бичиг үсэг нэвтэрч өөриймшив. Өнөөгийн япон хэлний үгийн сангийн 60% орчим нь хятад гаралтай зөөгдмөл үгс гэх.


Үзүүлэлт

ISBN-139789919511210
Худалдаанд гарсан огноо2022-01-03
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо229 нүүр
Эрхлэн гаргасанНэпко хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин640 гр
Хэмжээс250 x 175 x 25 мм

Зохиолчийн талаар

Уншигчдын дунд Баабар нэрээрээ алдаршсан Б.Батбаяр 1954 онд төрсөн. Биохимич мэргэжилтэй тэрээр Ардчилсан хувьсгалд оролцож, түүнээс хойш нийгэм-улс төр, түүх, эдийн засгийн чиглэлээр ном, нийтлэл, өгүүлэл бичин олонд хүргэх болсон. Баабарын 'Бүү март. Мартвал сөнөнө', 'Айл гэр болж тоглох нь', 'Алтан гурвалжин', 'Монголчууд: Нүүдэл Суудал', 'Дори идэр дүүдээ зөвлөх нь' зэрэг бүтээлүүд уншигчдын таалалд нийцэн удаа дараа хэвлэгдэж байлаа. Мөн 'ХХ зууны Монгол: Олз ба Гарз' ном нь англи хэлнээ орчуулагдаж, дэлхий дахинд монголын түүхийг цогцоор нь өгүүлсэн цөөн бүтээлүүдийн нэг болжээ. Зохиогч 2003 оноос эхлэн 'Өдрийн сонин'-д 'Баабар ингэж өгүүлэв' буланг хөтлөн явуулж, шилдэг нийтлэлүүдээрээ 'Баабар ингэж өгүүлэв' 3 боть ном хэвлүүлсэн. Шилдэг нийтлэлч, зохиогчийн зэрэгцээ тэрээр улс төрийн томоохон зүтгэлтэн бөгөөд Монголын Социал Демократ Намыг үүсгэн байгуулалцаж, тус намын даргын албыг хашиж явсан. 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998-1999 онд Сангийн сайд, 2004-2005 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад 2006 оноос Нэпко ХХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй