Амьсгал

Main cover


АНГИЛАЛ
Хувийн эрүүл мэнд
ХУДАЛДААНД
2022
Гуравдугаар сар 9
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
274
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919511401

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

“Энэхүү ном хүн төрөлхтний хувьсал, анагаах ухааны түүх, тамирчдын тэсвэр тэвчээр зэрэг маш олон зүйлийн талаар эрэл хайгуул хийсэн. Гэхдээ үүнээс илүүтэйгээр та номоос өөрийгөө шинжилж таних болно” гэж зохиолчийн хэлсэнчлэн уг номоос буруу амьсгалснаас үүдэх өнөөгийн нийгмийн түгээмэл асуудал болох нойргүйдэл, харшил, багтраа, шүд амны гаж хөгжил, стресс бухимдал гээд сэтгэлзүйн асуудлын уг үндэс чухам юу вэ гэдгийг мэдэх болно.
Амьсгал бол төрсөн цагаасаа л зөнгөөрөө хийдэг хүн бүрийн чаддаг зүйл байтал зөв амьсгалах, буруу амьсгалах гэж юу яриад байна гэж та гайхаж магадгүй. Гэвч амьсгал бидний төсөөлж байгаа шиг тийм энгийн үйлдэл биш. Бидний авсан амьсгал бүрээр биед орох хэдэн тэрбум молекул биеийн эд эсэд нэвчиж, хаа хүрэх вэ гэдэг нь агаар хамраар орж ирсэн үү, амаар орж ирсэн үү, хэр хурдан, хүчтэй, гүн, удаан амьсгалж байгаагаас хамаардаг. Хамраар амьсгалах, амаар амьсгалах хүний биед ямар нөлөө үзүүлдэг, ямар ялгаатай гэдгийг батлан харуулахаар зохиолч Стэнфордын судлаачидтай хамтран өөрийн бие дээр туршилт явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөхийг зорьжээ. Цаашлаад буруу амьсгалаас үүдэлтэй асуудлууд хэзээнээс эхлэв, үүний уг үндэс юу байв гэдгийг эрж хайх явцдаа эртний хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт, эрүүл мэнд ямар байсныг судалж, эрдэмтэн мэргэд, судлаачдын бий болгож хөгжүүлсэн амьсгалын дасгал техникүүд хүний биед хэрхэн ач тусаа өгдгийг тайлбарлажээ.
Энэхүү номд хөндөж гаргасан асуудал бүрийг олон олон эрдэмтэн судлаачдын хийж байсан туршилт, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгаанд тулгуурлан бичсэн байна. Номтой холбоотой баримт нотолгоог цааш дэлгэрүүлэн судлах сонирхолтой хэн бүхэнд хэрэг болох үүднээс 300 орчим шинжлэх ухааны материалын жагсаалтыг ном зүй хэсэгт тайлбарын хамтаар оруулсан болно.
Бид яаж амьсгалж байгаагаа ч анзаарах сөхөөгүй яваа өнөөгийн завгүй нийгмийн эрүүл мэндийн нийтлэг асуудлын шалтгааныг энэ номоос олж авна гэдэгт итгэлтэй байна.


Үзүүлэлт

ISBN-139789919511401
Худалдаанд гарсан огноо2022-03-09
Нүүрний тоо274 нүүр
Эрхлэн гаргасанНэпко хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин370 гр

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй