Хар хун

Main cover


АНГИЛАЛ
Улс төр судлал
ХУДАЛДААНД
2022
Наймдугаар сар 5
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
525
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919511432
ХЭМЖЭЭС
240 x 155 x 45 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Мэдлэг бол мэдсэн зүйлс бус харин мэдэж амжаагүйдээ хүрэх замнал юм. Үүнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс төөрөгдлийн мананд ордог. Нэг талаасаа мэдлэг бол танин мэдэхүйн ургаж буй үр жимс мөн боловч их онцлогтой. Тодорхой шатанд мэдлэг өөрөө танин мэдэхүйн замын хаалт тушаа болдог. Үүнийг Дорнын мэргэд 2500 гаруй жилийн тэртээгээс номлон сургаж эхэлжээ. Орчлон ертөнц тасралтгүй хувьсан өөрчлөгдөхийн адил мэдлэг өөрөө байнга хувьсан өөрчлөгдөж шинээр тэлж байдгийг тэд нээн харжээ. Үүнийгээ “хоосон чанар” гэдэг ойлголтод багтаан тайлбарласан байдаг.
Өрнөдийн мэргэд ч үүнийг нээн сургаж байсны жишээ нь, Карл Поппэрийн шинжлэх ухаанд тавьсан шалгуур юм. Тэрээр шинжлэх ухааны гол шинж нь үгүйсгэгдэж байх явдал хэмээн үзсэн байдаг.
Орчин үеийн зарим философичид үүнийг “үгүйсгэгдэх” гэхээсээ илүү мэдлэг тэлж байгаа үйл явц хэмээн үзсэн байх юм. Жишээлбэл, Эйнштэйний Харьцангуйн онол гарч ирснээр Ньютоны хуулиуд хүчингүй болоогүй, харин хүрээгээ тэлсэн хэрэг гэж тайлбарласан байх жишээний.
Бид багадаа нарыг явж, газар дэлхий зогсож байдаг гэж ойлгож эхэлсэн. Гэвч тодорхой шатанд очоод дэлхий өөрөө нарыг тойрдог болохыг мэддэг. Цаашлаад галактикийн хүрээнд авч үзвэл нар нь орчлонгийн төвийг тойрон эргэх байдалтай ажгуу. Үүнийг өмнөх мэдлэг үгүйсгэгдэж байна гэж үзсэн ч болно, бас ойлголт тэлж байна гэж харсан ч болох.
Хүүхдүүд сургуульд анх ороод бүхэл тоо заалгана. Нэгийн араас хоёр, дундаа ямар ч завсар гарахгүйгээр гурвын тоо гэхчлэн үзнэ. Удалгүй тэр нь бутархай болоод явчихаар дунд нь хязгааргүй завсар үүснэ. Тэгснээ “хасах” тоо, улмаар манай нэгэн бөхийн онигоонд гардагчлан “Тоон дотор үсэг орчихсон цохиж явах” жишээний. Бид энэ шилжилт, “үгүйсгэл”-ийг анзаарахгүй суралцдаг, хэзээ ч “2 ба 3 -ын тооны дунд өөр тоо байх ёсгүй” гэж маргадаггүй атлаа танин мэдэхүйн бусад жишээн дээр хуучин мэдлэгээрээ хэрэм бариад дотор нь хоргодох дуртай.
Ийм учраас хүмүүн бээр мэдлэгээ үгүйсгэгдэх, тэлэхэд ямагт бэлэн байх ёстой. Үүнийгээ юу гэж нэрлэх нь сонин биш.
Жишээлэхэд, Нассим Николас Талеб энэ үзэгдлийг “Хар хун” хэмээн нэрлээд нийгэм улс төрийн амьдралын амьд жишээн дээр тайлбарласан байна.
Манайхаар бол “Цагаан хэрээ”, “Хэрээ хэрээнийхээ харыг гайхах” энэ тэртэй дүйх хэллэг юм. Хамгийн гол нь хэрээг цагаан байхыг эсэргүүцэхгүй, хэрээ хэрээнийхээ харыг гайхах эрхийг боохгүй байх нь ертөнцийг зөвөөр танин мэдэх арга зам ажээ.
Ингээд “хар хун”-г үзэцгээе. Мэдсэн бүхэн чинь мэдэх замын садаа бүү болтугай!


Үзүүлэлт

ISBN-139789919511432
Худалдаанд гарсан огноо2022-08-05
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо525 нүүр
Эрхлэн гаргасанНэпко хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Хэмжээс240 x 155 x 45 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй