Вэн хот

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2022
Есдүгээр сар 26
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
410
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919511739
ХЭМЖЭЭС
205 x 140 x 25 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Линь Шянфу хэмээх хойд нутгийн эр Вэн хэмээх өмнөд нутгийг нэгэн хотыг насан туршдаа хайдаг. Угтаа хаана ч оршин байхгүй хот. Угтаа Линь Шянфугийн сэтгэл төсөөлөл дотор л буй хот. Үүгээрээ Калвиногийн "Үл үзэгдэх хотууд" романы 55 хотын аль нэг хотыг санагдуулах магад. Гэвч Шянфу зөв газраа олсон. Гэхдээ эрэлээ олоогүй. Учир нь 18 өдрийн их цаснаар Вэн хотоос олж уулзах учиртай хуримласан хань, охины ээж Шиао Мэй бараг түүний нүдэн дээр шахуу үхчихдэг. Энэхүү 18 өдөр орсон их цасны тухай санааг Үй Хуа Чин гүрний Каншигийн үед Тайху нуурын орчимд 40 өдөр цас орсон гэх архивийн баримтаас санаа авсан гэдэг. Зохиолд буй энэ мэт олон үйл явдлыг тэр архиваас авснаа дурссан байдаг.


Зохиол Чин гүрний төгсгөл үе, бүгд найрамдах улс байгуулагдахын эхэн үеийн ороо бусгаа, дайн дажин үймээн самуун, дотоодын болон гадны дайснууд бужигнасан улс төрийн тогтворгүй цаг үед өрнөдөг. Зохиолын баатруудын өмнө хүнд бэрх, зовлон зүдгүүр, дайн самуун хэдий чинээ их тулгарна дүр төдий чинээ домгийн шинжтэй, дүрийн хэв маяг, ааш араншин маш тогтсон тодорхой болж байдагчлан гол дүр болох Шянфу ч дэндүү сайхан сэтгэлтэй, дэндүү уужуу, дэндүү романтик, дэндүү өршөөмтгий нэгэн байсан энэ дүрийг машид домоглог шинжтэй болгож өгсөн бол эсрэгээрээ Шиао Мэйн дүр сайн, муу гэж аль нэг талд багтааж боломгүй сэтгэл санаа, ааш зан дэгэлзэж хэлбэлзсэн нэгэн байснаараа хүмүүс бид нартай илүү ижилхэн, илүү ойр зөвтгөж буруутгахын эцэсгүй дүр байсан. Хятад зохиолд ажиглагддаг эмгэнэлт шинж их байх тусам ид шид, домгийн шинжээр түүнийг давж гарч романтик болгож байдаг уламжлал ч зохиолын төгсгөлд Шянфугийн шарилыг аваад хойд нутаг руугаа буцаж байх замд насаараа хайсан эхнэрийнх нь булштай таарч буйгаас харж болохуйц.


Үй Хуагийн сюреалист маягийн зохиолд үйл явдал нь дүрийг хөдлөгөдөг. Өөрөөр хэлбэл үйл явдал нь дүрээ захирдаг. Тэр ч утгаараа дүр энгийн шинж чанар, тод сэтгэл хөдлөлтэй хэв шинжит дүрүүд байдаг. Харин реалист маягийн зохиолуудад дүр нь үйл явдлаа хөтлөдөг. Дүрээ ашиглан үйл явдлаа өрнүүлдэг гэж болно. Ж нь Цусаа худалдсан тэмдэглэл романы Шү Сангуан бол үйл явдлаа өрнүүлж, хөтөлж яваа нэгэн гэж болохуйц нэгэн. Тэгвэл энэ зохиолын гол дүр Шянфу бол өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн байх гэсэн, хайр сэтгэлийнхээ төлөө хэдэн мянган бээрийг туулж чадах,эрэлээ олохын төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн байдаг энэ шинж чанраараа Амьдрахуй романы хувь тавилан юу ч өгсөн хүлээж аваад сууж байдаг Фу Гүй өвгөнөөс эрс өөр. Фу Гүй амьд байгаа учраас амьдарч оршиж байдаг болохоос түүнд тэмцэл, хүсэл мөрөөдөл гэж зүйл үгүй. Харин Вэн хот романы Шянфу түүний эсрэг гэж болохуйц тэмцэгч, сөрөгч, дүр үүгээрээ түүний романы дүрийн хэв шинжүүд ялгарч байна.


Үзүүлэлт

ISBN-139789919511739
Худалдаанд гарсан огноо2022-09-26
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо410 нүүр
Эрхлэн гаргасанНэпко хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин520 гр
Хэмжээс205 x 140 x 25 мм

Зохиолчийн талаар

Хятадын зохиолч Үй Хуа 1960 онд мэндэлжээ. Дунд сургуулиа төгсөөд таван жил шүдний эмчээр ажиллаж, улмаар 'хүний ам руу харахаас залхаад', хүсэл сонирхлоо даган зохиол бичих болсон гэдэг. Түүний хэлснээр 'Хүний ам шиг муухай газар энэ дэлхийд үгүй' ажээ. Бага залуу насанд нь Соёлын хувьсгал өрнөж, амьдралд нь ихээхэн нөлөөлсөн учир зохиол бүтээлдээ энэ тухай тусгах нь олонтаа. Үй Хуа нийт таван роман, өгүүллэгийн зургаан түүвэр, эсээний гурван түүвэр гаргасан байна. Тэр дундаа 1994 онд бичсэн Амьдрахуй романаар нь нэрт найруулагч Жан Имоү кино бүтээж, кино нь Каннын наадмын гурван шагнал хүртэж шилдэг бүтээлээр шалгарч байжээ. Жирийн нэгэн гэр бүлийн амьдрал, аж байдлаар 20-р зууны сүүлийн хагасын Хятад орны аж байдлыг харуулсан энэ киног Хятадад гаргахыг хориглосон юм. Амьдрахуй роман бестселлэр болоод зогсохгүй зохиолчоо алдаршуулав. Үй Хуагийн зохиол бүтээлүүдийг 20-иод хэлнээ хөрвүүлжээ. Тэрээр постмодернист маягтай туурвидаг ч сүүлийн үед Хятадад 1920-1930 онд дэлгэрч байсан модернист урсгалаар бичих болсон юм. Эхэн үеийн өгүүллэг Ах дүүс роман нь цуст дурслэл ихтэй. Энэ хэв маягаараа бусдаас ялгарсан. Зохиол бүтээлүүд нь тун энгийн, ойлгомжтой бичлэгтэй учраас хэн хүнд хүртээмжтэй. Нэг талаараа Шолоховтой тун төстэй шулуухан өгүүлдэг. Зохиолч Жэймс Жойсын нэрэмжит шагнал, Ах дүүс романаараа Францын Курьер Интернасьональ шагнал, Италийн Гринцане Кавур утга зохиолын шагнал хүртсэн.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй