Амны хөндийд гарсан бослого

Амны хөндийд гарсан бослого
АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙН МЭДЛЭГИЙГ ОЙЛГУУЛАХ ҮЛГЭРТ СУУРИЛСАН ЗОХИОЛ
Та хүүхдийнхээ шүдийг орой бүр өөрөөр нь угаалгах гэж хэр ядардаг вэ? Энэхүү номыг уншиж өгснөөр таны хүүхэд шүдээ өөрөө угаадаг, шүдээ арчлах шалтгааныг мэддэг болох болно.
Амны хөндий бол гадны биет биед нэвтэрдэг замын эхлэл юм. Бид шүдээ хангалттай арчилдаггүйгээс насан туршийн урхаг өвчний эхлэл тавигддаг. Иймээс энэхүү номоор хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд шүдний эрүүл ахуйн гол мэдлэг, дадлыг үлгэрээр дамжуулан олгож байна.