Дэлхий
Компьютероор бүтээсэн гайхалтай зургууд танд дэлхийг урьд өмнө харж байгаагүй байдлаар үзүүлэх болно. Олон тэрбум жилийн өмнө дэлхий хэрхэн үүссэн, манай гараг юугаараа онцгой болохыг олж мэдээрэй. Галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт, цаг агаарын гамшигт үзэгдлүүд болон төрөл төрлийн ургамал, амьтдыг хараарай. Уур амьсгалын өөрчлөлтүүдийг ойлгож, эх дэлхийгээ хамгаалахын тулд хүмүүс бид юу хийж болохыг мэдэж аваарай.