Тэнгэрт ивээгдсэн нүүдэл
Тэнгэрт ивээгдсэн нүүдэл
Энэ романд уншигч Та Ая-уухай, Элийда, Чурас, Сутайчун, Амбуурай, Дудайкун, Аахай, Жимбай зэрэг бодит хийгээд домогт хүний олон дүртэй тааралдах болно. Тэр болгон монголын утга зохиолд үзэгдээгүй хүмүүстэй учирч, харагдаагүй учрал тохиолтой тааралдаж, үлгэрийн ертөнцөд нэг орж, нэг гарч үнэн амьдралд нэг ирж, нэг буцаж, ертөнцийд олон он жил амьдарсан чинээ танд санагдах болно.
Энд мөстлөгийн эрэн галаваас эхлээд, мөхөж үгүй болсон омог аймгийн буурь туурь, нүүж одсон хүн сүргийн тулгын гурван чулуутай та тааралдах болно. Монголын уншигч бидэн тэр болгон имэрч үзээгүй сонин санаа, содон үйл явдал энэ номын хуудас бүхэнд таньтай учирч үнэн хийгээд үлгэр сүлжилдэн явсаар, эртний өвгөдийнхөө буурин дээр буцаж ирэх шиг бодогдох болно. Энэ бүх түүх цадиг зохиолч Батсүхийн Болормаагийн үзэгний үзүүрээс жигүүрлэн нисэж уншигч таныг зорьлоо.