Disney 5 минутын үдшийн үлгэрүүд: Гайхамшигт 12 үлгэрийн цоморлог
Дисней болон Пиксарын дүрүүд эргэн ирлээ.
Хөгжилтэй, дүрсгүй чихмэлүүд болох дэгдээхэй, бөжин хоёрын эрэл хайгуул, толбот бяцхан гөлөг Патч ба түүний ах дүүсийн нэгэн оройн адал явдал ба Эльза, Анна, Кристофф, Олаф нар гэр бүлийн тоглоомын цагаараа хэрхэн хөгжилдсөн тухай уншаарай. Мөн Мики хулгана үеэлүүдийнхээ хамт Минниг эзгүйд түүний муужгайг харсан тухай, Хатагтай, Тэнүүлч хоёрын гөлөг Скампын баатарлаг түүхийг, Тиана, Шарлотте хоёр хамт хоносон тухай өгүүлнэ. Бас Сүйтгэгч Ральф, Ванелоппе ба тэдний найзууд тог тасарсан шөнийг хэрхэн өнгөрүүлсэн тухай, Пүүх бяцхан дэгдээхэй олсон тухай, Цахилгаан Маккуйны оролцсон Германд болсон уралдааны тухай уншаарай. Үүнээс гадна Мэлли муурын гайхамшигтай төрсөн өдрийн баярын тухай, шидтэн Мерлин болон Варт нарын унтлагын хувцастай үдэшлэгийн тухай олон гайхалтай түүхүүдийг энэ номоос уншаарай.