Алтан орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь

Алтан орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь
Монголын байлдан дагууллаас үүдэн бий болсон төр улсуудаас хамгийн удаан оршин тогтносон нь Алтан Орд юм. Энэхүү морьт-төр улс нь асар хүчирхэгжсэнээр өнөөгийн бүх Оросыг, түүний дотор Баруун Сибирийг гурван зуугаад жил эзэгнэн захирсан билээ.
Францын түүхч, зохиогч Мари Фавэругийн эл ном нь Алтан Ордыг түүхэн нөхцөлд нь судлах, эл засаглал хэрхэн үүсэж, хэдэн зууны туршид хөгжин, хэрхэн нүүдэлчин шинжээ хадгалахын сацуугаар зохицон хувьсаж, өөрчлөгдөн ирснийг ойлгохыг зорьсон судалгааны бүтээл билээ. Үүний сацуу Алтан Ордын монгол маягийн захиргааных нь үйлс, эл захиргаанаас ялгагдах зүйлс хийгээд дэлхийн түүхэнд өнө удаан хугацаанд нөлөөгөө үзүүлсэн Зүчийнхний бодлогыг шинжлэн судлахад төвлөрсөн болно.