АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
400
Нүүр
ХЭМЖЭЭ
1.0
MB
ISBN-13
9789919516666

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Михайл Александрович Шолоховын Дөлгөөн Дон дөрвөн дэвтэр түүхэн роман нь Орос төдийгүй дэлхийн ХХ зууны утга зохиолд томоохон байр суурь эзэлдэг. Эхний 3 дэвтэр нь 1925-1932 оны хооронд бичигдсэн бөгөөд Зөвлөлтийн Октябрь нэртэй сэтгүүлд 1928-1932 оны хооронд хэвлэгдэн гарчээ. Харин дөрөв дэх дэвтэр нь 1940 онд дууссан. Оросын түүхэн дэх 1912-1922 оны эрс өөрчлөлтийн үеийн Доны казакуудын амьдралыг бүрэн дүүрэн гаргаж уран сайхны өндөр түвшинд бичигдсэн энэхүү романых нь төлөө М.А.Шолоховт 1965 онд Нобелийн шагнал хүртээжээ. Тус роман нь Оросын иргэний дайныг ялагч талын зүгээс бус хувьсгалын эсэргүү, сөрөг талын үүднээс уншигчдад хүртээхийг зорьжээ. 

"Өнгө будгийг нь өтгөрүүлэлгүйгээр бослогын өмнөх бодит байдлын жинхэнэ хатуу үнэнийг дүрсэлсэн" хэмээн Шолохов өөрөө зохиолынхоо тухай өгүүлжээ.


Үзүүлэлт

ISBN-139789919516666
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо400 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ1.004 MB

Зохиолчийн талаар

Орос, Зөвлөлтийн их зохиолч М.А.Шолохов 1905 оны 5-р сарын 11-нд Дон мөрний эрэг дээрх Ростов мужийн Вёшенская хэмээх хасгийн бяцхан тосгонд төржээ. Тэрээр хүүхэд насандаа шашны сургуульд элссэн боловч иргэний дайны улмаас суралцаж чадаагүй тул янз бүрийн ажил хийж, хүнд хэцүү амьдрал туулсан аж. Түүнчлэн идэр залуу нас нь Орос дахь иргэний дайны хүнд бэрх жилүүдтэй давхацсан бөгөөд тэрбээр Улаан армийн эгнээнд элсэн тулалдаж явжээ. Дайн дууссаны дараа төрөлх тосгондоо амьдран, уран зохиолд хүч сорьж, жүжгийн зохиол бичиж, янз бүрийн сонин, сэтгүүлд шог зохиол, өгүүллэг нийтлүүлж байв. 

Түүний анхны ном нь иргэний дайны үед Донынхны туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү амьдралын тухай Донын өгүүллэгүүд түүвэр бөгөөд 1924 оноос эхлэн бичиж, Москвад хэвлүүлжээ. Харин 1926 оноос эхлэн 14 жилийн турш хамгийн том бүтээл Дөлгөөн Дон романаа бичиж, дэлхийн нэгдүгээр дайн, иргэний дайны үеийн Оросын хасгуудын хувь заяаны тухай өгүүлсэн нь Шолоховт дэлхийн хэмжээний нэр алдар авчирсан билээ. Уг бүтээлийг туурвисны төлөө түүнд 1965 онд утга зохиолын салбарын Нобелийн шагнал олгожээ. 

Дөлгөөн Дон дээр ажиллаж байх үедээ зохиолч өөр нэг томоохон роман Сэтгэлийг шинэтгэсэн нь (1932) бичсэн агаад түүндээ хамтралжуулах аяны жилүүдийн тухай өгүүлсэн байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үед Шолохов цэргийн сурвалжлагчаар ажиллах зуураа Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм романаа бичиж эхэлсэн боловч дуусгалгүй орхижээ. Эдгээрээс гадна Хүний хувь заяа (1956-1957), Түүвэр зохиолууд (1956-1958), Эртний түүхүүд (1966), Сэтгэлийн дуудлагаар (1970), Зүрхэнд мөнхөрсөн Орос орон минь (1975) зэрэг олон зохиол бичиж, уншигчдынхаа зүрхэнд нэрээ мөнхөлсөн билээ. Дашрамд дурьдахад, 1970 онд Нобелийн шагналтан өөр нэгэн зохиолч Шолоховыг "зохиолын хулгай хийсэн" гэж буруутгаад, Дөлгөөн Дон-ы жинхэнэ зохиолч нь 1920 онд нас барсан Федор Крюков хэмээх хасаг эр хэмээн мэдэгдсэн аж. Гэвч Шолохов Федор Крюковын материалыг (бичвэрийг) ашигласан гэдгийг өнөөдрийг хүртэл хэн ч нотолж чадаагүй юм.


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй