Саран чулуу



АНГИЛАЛ
Сонгодог уран зохиол
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
506
Нүүр
ХЭМЖЭЭ
0.9
MB
ISBN-13
9789919516710

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Английн алдарт зохиолч Вилки Коллинз нь адал явдалт зохиолын 'эцэг' хэмээн зүй ёсоор тооцогддог. Энэ номонд Энэтхэгийн сарны бурхны магнайд байсан очир алмазтай холбогдон үүссэн адал явдлыг маш сонирхолтойгоор өгүүлсний зэрэгцээ английн нийгмийн амьдралын шударга бус тал, хөрөнгөтнүүдийн “сайн үйлс” гэгчийг хуурмаг, хоёр нүүрт чанарыг хурцаар шоглон илчилжээ. Дэлхийн түүхэнд анхны детектив зохиол гэдгээрээ танигдсан уг ном тухайн үеийн зан заншил, онгон шүтээн, эртний бэлгэдэл, адал явдлын өрнөлтэйгөөр өгүүлэгдсэн нь өнөөг хүртэл дэлхийн сая сая уншигчдын сонирхлыг татсаар байгаа билээ.


Үзүүлэлт

ISBN-139789919516710
Худалдаанд гарсан огноо2022-04-01
ФорматЦахим ном
Нүүрний тоо506 нүүр
Эрхлэн гаргасанМонсудар хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Файлын хэмжээ0.889 MB

Зохиолчийн талаар

Английн алдарт зохиолч Уилльям Уилки Коллинз нь 1824 оны 1-р сарын 8-нд Английн Лондон хотод төржээ. Тэрээр багадаа ээжээрээ заалган гэрийн боловсрол эзэмшсэн бөгөөд итали, франц хэл мэддэг байв. Коллинз хэсэг хугацаанд эцгийнхээ эрхэлдэг цайны газарт худалдагчаар ажилласан ч уран зохиолын онгод түүнийг урин дуудсан юм. Ингээд 1845 онд анхныхаа зохиол болох 'Айолани'-г бичсэн боловч хэвлэх газар олдсонгүй. Өөрийнх нь бизнесийг залгамжлах сонирхолгүй хүүдээ урам хугарсан эцэг нь түүнийг хуулийн сургуульд оруулсан боловч уран зохиолд сонирхолтой Коллинз хамаг цагаа ном бичихэд зориулж байсан ба 1850 онд хоёр дахь роман 'Антонина'-гаа бичиж хэвлүүлжээ. 1851 онд тэрээр зохиолч Чарльз Диккенстэй танилцаж, насан туршийн дотно нөхөд болсон ба Коллинз эхэн үеийн зохиол бүтээлүүдээ Диккенсийн эрхлэн гаргадаг сонинд нийтлэх болж, зарим жүжгүүдийг нь Диккенс театртаа дэглэн тавьж байлаа. У.Коллинз амьдралынхаа турш нийтдээ 30 гаруй роман, жүжиг, өгүүллэг бичсэн байдаг бөгөөд уран бүтээлийнхээ сор болсон зохиолуудыг 1860-аад оны үед туурвисан байдаг. Тэдгээрээс дурьдвал 'Цагаан хувцастай эмэгтэй' '1860', 'Нэргүй' '1862', 'Армадэйл' '1866', 'Саран чулуу' '1868', 'Хөөрхий Финч авхай' '1872', 'Хоёр өөр тавилан' '1876', 'Ёр шүглэсэн буудал' '1879' зэргийг нэрлэж болно. Түүний бичсэн 'Саран чулуу' зохиол нь Коллинзын бүтээлүүдийн оргил хэмээн үнэлэгддэг бөгөөд Америкийн зохиолч Томас Элиот уг зохиолыг 'Aнглийн хамгийн анхны, хамгийн урт, хамгийн сайн детектив роман' хэмээн үнэлсэн байдаг. Энэхүү зохиол анх 1934 онд дэлгэцийн бүтээл болсон бөгөөд хожим нь 1959 онд Их Британид 7 ангит кино болон гарчээ. Мөн 'Цагаан хувцастай эмэгтэй' романаар нь 1948 онд АНУ-д, 1997 онд Их Британид тус тус кино хийж, дэлгэцэнд мөнхөлсөн билээ. Коллинз 'Сохор дурлал' нэртэй зохиол бичиж эхэлсэн боловч төгсгөж чадалгүй нас нөгчсөн бөгөөд Английн зохиолч Уолтер Безант бичиж дуусгасан ажээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй