Н. Норовбанзад

Main cover


АНГИЛАЛ
Түүх, намтар
ХУДАЛДААНД
2022
Дөрөвдүгээр сар 22
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
64
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919517434
ХЭМЖЭЭС
240 x 100 x 10 мм

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдэн үлдсэн суу билигт хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. Энэ цувралын нэг болох монголын нэгэн сайхан өв соёл болох уртын дууг дэлхийн чихэнд сонсгож асан Н. Норовбанзадын тухай номыг та бүхэндээ өргөн барьж байна.
Тэрээр 1931 оны 12 дугаар сарын 10-нд Дундговь аймгийн Дэрэн сумын Сүүдэртийн Улаан овоо гэдэг газар мэндэлжээ. Эцэг нь Дамдин гэдэг боловч тэрээр эх Намжилаар овоглодог байв.
Тэрээр 1957 онд Москва хотноо болсон Дэлхийн оюутан, залуучуудын их наадмаас алтан медаль хүртэж дуучны гараагаа амжилттай эхлүүлжээ. 1993 онд Японы Фүкүокагийн "Азийн соёлын шагнал"-ыг хүртсэн.
Монгол уртын дууг дэлхий дахинд таниулсан түүний гавьяаг үнэлж, 1961 онд Гавьяат жүжигчин, 1969 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 1999 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагнажээ.
Хонь хурганы бэлчээрээс хамаг дэлхийн ард түмний сонорт аялгуу сайхан сайхан монгол эгшгээ хүргэж, нэгэн үеийг уртын дуугаар хүмүүжүүлсэн их хүмүүний тухай номыг хүүхэд залуучууд шимтэн уншина гэдэгт итгэж байна.


Үзүүлэлт

ISBN-139789919517434
Худалдаанд гарсан огноо2022-04-22
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо64 нүүр
Эрхлэн гаргасанЖангар
Бүтээлийн хэлМонгол
Жин200 гр
Хэмжээс240 x 100 x 10 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй