Internom


АНГИЛАЛ
Эцэг эхчүүдийн гарын авлага
ХУДАЛДААНД
2022
Есдүгээр сар 16
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
12
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919518226

Цуврал дахь бусад номууд


Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хүүхэд тоглоом болон өдөр тутмын амьдралаасаа тоо хэмжээ, дүрс зураг, тэмдэг тэмдэглэгээ, үсэг зэрэгтэй танилцаж, дахин дахин харсаар нүдэнд нь дасал болдог. Улмаар ямар хэрэгтэйг нь сонирхож, өөрт хэрэг болсон үед хэрэглэж сурах бөгөөд үүний дараа л цааш нь улам сонирхож, лавшруулж мэдэхийг хүсдэг.

Хүүхдийн хүмүүжлийн тухай яриа хүссэн хүсээгүй хүн бүрд хамаатай. Түүгээр ч барахгүй нийгмийн тасралтгүй дэвшил, хувьслыг даган өөрчлөгддөгөөрөө онцлог бөгөөд төвөгтэй ч гэмээр сэдэв юм. Үр хүүхдээ сайн хүн болгохыг хүсдэггүй хүн гэж үгүй. Харин яаж гэдэг асуудал дан ганц эртнээс уламжилж ирсэн ёс заншлаар шийдэгдэх боломжгүй.
Хүүхэд адгуус амьтнаас ялгаатай нь рефлексээр хар аяндаа амьдрах чадвар олж авдаггүй. Тэдэнд бүхнийг зааж, үлгэрлэж байж хүн болгодог тул томчууд хүүхэдтэйгээ цаг үргэлж, уйгагүй ажиллахаас өөр замгүй гэсэн үг юм. Мөн хүүхдийн хүмүүжил зөвхөн эцэг эх төдийгүй эмээ өвөө, цэцэрлэг сургууль гээд амьдарч буй орчных нь бүх хүний үг үйлдлээс хамааралтай. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөртэй нь харилцаж буй бүх хүний харилцаа, хандлагын эцсийн нэгдмэл үр дүн юм. Тиймээс л хүүхдийн хүмүүжлийн асуудалд хамаарахгүй үлдэх хүн гэж бараг үгүй.
Хүүхэд хүмүүжлийн янз бүрийн онол, зөвлөгөө олон байдаг ч энгийн амьдралд хэрэгжүүлэхэд дөхөм жишээ, хүн бүрд ойлгогдох арга зүй дутагдалтай санагдах нь бий. Тиймээс бид Япон улсад бага насны хүүхдийг хүмүүжүүлэхэд баримталж буй орчин үеийн чиг хандлагын тухай “10 чадвар ба нэмэх 5” номоос сэдэвлэн, монгол цэцэрлэгт болсон бодит тохиолдлуудаар жишээ авч, хялбар тайлбарлахыг хичээн энэхүү арван цуврал гарын авлагыг боловсрууллаа. Хүүхэдтэй харилцдаг хэн бүхэнд энэхүү гарын авлага хүүхдийн хүмүүжил гэдэг үнэн хэрэгтээ мэргэжлийн хүнд даатган орхих асуудал биш, харин энгийн, жижиг зүйлээс эхэлдэг, бүгдэд хамаатай гэдгийг ойлгуулаад зогсохгүй, хандлагаа өөрчилж, хүүхдийг илүү сайн таньж мэдэхэд нь тусална хэмээн найдаж байна.


Үзүүлэлт

ISBN-139789919518226
Худалдаанд гарсан огноо2022-09-16
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо12 нүүр
Эрхлэн гаргасанДидо
Бүтээлийн хэлМонгол
Жин70 гр

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй