Хүүхэд багачуудад зориулсан физикийн туршилтууд
Хүч, цахилгаан, дулаан, дуу зэрэг сонирхолтой чухал сэдвүүдийг багтаасан энэхүү ном ертөнцийн юмс үзэгдлийн мөн чанарыг сурч мэдэхэд тусална. Нарны энергийг ашиглан жигнэмэг хийх боломжтой юу? Зуурмаг, үлээдэг бөмбөлөгт татагдахын цаад шалтгаан юу вэ?, Резинд хуримтлагдсан энергийг ашиглан сагсгар бөмбөгийг хэрхэн хол шийдэх вэ? Энэ бүхний цаад учир шалтгааныг олоход энэхүү ном тусална. Таамаглаж, шалгаж, үр дүнд хүрснээр хүүхдүүд физикийн хичээлийг судлах, туршилт хийх ямар зугаатай болохыг мэдрэх боломжтой.