Dune: Манхан гэтэлгэгч (3)
...Тэд Манхан таро хөзрийг их хэмжээгээр үйлдвэрлэснээр Муад Дибийн зөгнөлийн хүчийг сааруулжээ. Муад Диб өөрийг нь устгуулахаар үхсэн хүний махбодоос гаргаж авсан гола бэлгийг хүлээж авахаар заяагдсаныг тэдгээр хөзрийн зарим дүрс илэрхийлнэ. Тэр гола нь залуу Полыг аврахын тулд амиа зольсон, Атрейдес овгийн дайчин Данкен Айдахо гэдгийг тэд мэддэг байж таарна.