Инээд хийгээд мартахуйн тухай ном
Энэ ном хувилбар аязын хэлбэрээр бичигджээ. Романы хэсэг бүр аяллын үе шат адил ар араасаа хөвөрч, өгүүлэн буй сэдэв, эргэцүүлэн тунгаах бодрол, үүсэн бүрэлдэх өвөрмөц нөхцөл байдлын дотоод чанад руу замчлан хөтөлнө. Энэ бол инээд хийгээд мартахуйн тухай ном. Басхүү мартахуй хийгээд Праг, Праг хийгээд сахиусан тэнгэрүүдийн тухай ном.
