Олон улсын Монгол хэлний шалгалтын тогтолцоо TOMFL жишиг сорилго

Main cover


АНГИЛАЛ
Шалгалтын материал
ХУДАЛДААНД
2024
Гуравдугаар сар 22
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
336
Нүүр
ISBN-13
9789919521196
ХЭМЖЭЭС
240 x 170 x 20 мм

Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Аливаа улс өөрийн үндэсний хэлний мэдлэгийг олон улсын түвшинд шалгах тогтолцоог боловсруулан мөрддөг жишиг бий. Сүүлийн үед монгол хэлээр ярилцагч Монгол үндэстний зэрэгцээ бидний хэлийг сурч эзэмших гадаадын иргэд нэмэгдсээр байна. Бид олон улсад түгээмэл ашигладаг “Европын олон хэлний суурь хөтөлбөр” ийн үндсэн зарчмыг харгалзан үзэж англи, франц, хятад, япон, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын стандарт, арга зүйг жишиг болгон олон улсын монгол хэлний шалгалтын тогтолцоог боловсруулсан юм. Ингэхдээ анхан, дунд, ахисан гурван шатаар зааглаж, шат бүрд хоёр түвшинтэй байхаар тооцон М1, М2, М3, М4, М5, М6 гэж хуваав. М гэдэг нь монгол хэл хэмээх үгийн товчлол болно. М1-М6 хүртэлх түвшин бүрийн үгийн сан, хэл зүйн заагийг тогтоож, үндсэн аргачлалд тодорхойлон оруулсан бөгөөд энэ нь цаашид жишиг сорилгын арга зүйд тулгуурлан сорилгын олон хувилбарыг нэмэн боловсруулах хөмрөг, тулгуурлах чиг баримжаа болох юм. Анхан шат. Өдөр тутмын нийгмийн харилцаанд тодорхой сэдвээр санаагаа илэрхийлэх, энгийн өгүүлбэрээр харилцах чадвартай, монгол соёлын талаар ерөнхий мэдлэгтэй байна. Анхан шат М1, М2 түвшинтэй, 1771 үг, 87 хэл зүйн дүрмээс бүрдэнэ. Дунд шат. Өдөр тутмын амьдрал, ажил мэргэжил, нийгэм соёл зэрэг салбарын харьцангуй нарийвчилсан сэдвээр санаагаа хэсэгчлэн илэрхийлэх, энгийн болон нийлмэл өгүүлбэрээр харилцах чадвартай, монгол соёлын талаар тодорхой мэдлэгтэй байна. Дунд шат М3, М4 түвшинтэй, 3874 (шинээр нэмэгдсэн 2014) үг, 149 хэл зүйн дүрэм (шинээр нэмэгдсэн 62)-ээс бүрдэнэ. Ахисан шат. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин зэрэг салбарын тухайлсан сэдвээр хэл зүйн хэм хэмжээний дагуу харилцах, ярих, бичих чадвар нь уялдаа холбоотой, оновчтой бүтэцтэй байна. Ахисан шат М5, М6 түвшинтэй, үгийн тоо хязгаарлахгүй, 199 хэл зүйн дүрэм (шинээр нэмэгдсэн 50)-ээс бүрдэнэ.


Үзүүлэлт

ISBN-139789919521196
Худалдаанд гарсан огноо2024-03-22
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо336 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин580 гр
Хэмжээс240 x 170 x 20 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй