Монгол тоглоомын аман зохиол:Дүр,Бэлгэдэл
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
"Г.Нандинбилигийн туурвисан “Монгол тоглоомын аман зохиол: Дүр, бэлгэдэл” нэг сэдэвт бүтээлийг гадаад дотоодын монгол судлаач эрдэмтэн, багш нар болон их дээд сургуулийн утга зохиол судлал, соёл судлалын мэргэжлийн ангийн оюутан, магистрант, докторантууд хийгээд монгол хүн бүрд зориулжээ. Тус бүтээл нь Нялхсын сахиус наадгай, Хүүхдийн өрөг тоглоом, Хөлөгт тоглоом, Тавил эргэх тоглоом, Арилжаа тоглоом гэсэн үндсэн таван бүлэгтэй. Нялхсын сахиус наадгай хэмээх нэгдүгээр бүлэгт хүмүүний төрөх мэндлэх үед эцэг эхээс ёслон гүйцэтгэх нялхсыг ухиах зан үйл хийгээд нэр өгч тэнгэрт таниулах ёсны үед аав ээж, авга нагац нараас соёрхсон эсгий үнэг, есөн нүх, тээнгэ, өлзий зангиа, тэнгэрийн сум, буга ба чоно, унаганы сийлбэр, шагай, загасан нуруу, явуу, зоос,цоож, хушга, бэл, эрхий ороох сур гэх мэт сахиус наадгайн чуулганы ээл ивээлийг домог зүйн үүднээс тайлан тайлбарласан бол хоёрдугаар бүлэгтээ чулуун гэр, чулуун мэлхий, чулуун сүрэг гэх мэт хүүхдийн чулуун гэр барих хүүхдийн тоглоомын уламжлал, Цагаан сарын битүүнд орчлон ертөнцийн бичил загварыг цогцлоох бэлгэдэл болсон “Алаг мэлхий” болоод харваач баатрын дүрийг, гуравдугаар бүлэгтээ тэнгэрийн анчин хөхдэй мэргэний домгоос үүдэлтэй “Буга”, шатрын үүслийн домгийг тусгасан “Эшт шатар”, дөрөвдүгээр бүлэгтээ жарны тооллыг тусгасан “Жил” тоглоомын хувилбаруудыг, тавдугаар бүлэгтээ арилжаа наймааны ухаанд сургах ардын “Үйчүүр” тоглоом болон төр иргэний харилцаанд сургах тайж нарын “Төгсжаргалан” тоглоомын зан үйл, тоглох журам хийгээд дүр, бэлгэдлийг тус бүр тайлан тайлбарласан байна.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-521-52-3
- Худалдаанд гарсан огноо : 2025-03-17
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 232 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 420 гр
- Хэмжээс : 245 x 175 x 15 мм
ISBN-13 | 978-9919-521-52-3 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2025-03-17 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 232 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 420 гр |
Хэмжээс | 245 x 175 x 15 мм |
Зохиолчийн талаар
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй