Зүймэл улирал

Зүймэл улирал
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн гишүүдийн шилмэл шүлгийн ээлжит түүвэр уншигч танд хүрч байна. Ээлжит гэсний учир, урьд өмнөх түүврүүдийн хооронд тогтсон хугацаа үгүй, эвлэж бүтсээр, эмхэрч цэгцэрсээр өөрийн зохист хугацаандаа гардагт оршино. Энэ удаагийн түүвэрт Утга зохиолын нэгдлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, уран зохиол шимтэн сонирхогч, дурлан бичигч нэр бүхий 16 оюунтны бүтээл орлоо.
Манай үе үеийн утга зохиолын нэгдлийн гишүүдийн олонхыг МУИС-ийн Утга зохиол судлалын ангийн оюутнууд бүрдүүлж, үйл ажиллагаанд оройлон оролцсоор ирсэн үлгэр дуурайллын дагуу тус түүвэрт багтсан залуу шүлэгчдийн цөмийг тэд бүрдүүлж байна. Мөн тэднээс гадна МУИС болон бусад сургуулийн арваад өөр мэргэжлийн ангийн оюутнуудын бүтээл багтжээ.
Хэдий ялгаатай мэргэжлээр суралцаж байгаа ч үе насны эдгээр оюунтан өөрсдийн хүсэл сонирхлоор, сайн дурын үндсэн дээр Утга зохиолын нэгдлийн үйл ажиллагаанд тогтмол оролцож, долоо хоног бүрийн дугуйланд уран бүтээлээ танилцуулж, хэлэлцүүлж, хамтдаа хөгжиж байна. Уран зохиолоор дамжуулан өөрийгөө илэрхийлэх, сэрэл мэдрэмжээ бусдадаа хуваалцах, харилцан ойлголцох, хамтдаа хөгжих энэхүү туурвил зүйн албан бус сургалт, бүтээлч урланд суралцаж байгаа оюунтан залуусын илэрхийлэл, эрэлхийллийн үр дүн - шилмэл шүлгийн түүврийн оршилд учирлах, өчүүхэн багшийн үг энд өндөрлөж байна. Таалагдах, эс таалагдахын тухайд бодоогүй тэдний шүлэг танд залуу хойч үеэ ойлгоход тус дөхөм болно гэдэгт итгэнэ.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-521-53-0
- Худалдаанд гарсан огноо : 2025-01-23
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 144 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 110 гр
- Хэмжээс : 170 x 110 x 10 мм
ISBN-13 | 978-9919-521-53-0 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2025-01-23 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 144 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 110 гр |
Хэмжээс | 170 x 110 x 10 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй