Жүгдэрийн Лувсандорж Эрдэм шинжилгээий өгүүллийн эмхэтгэл-2 боть
Жүгдэрийн Лувсандорж Эрдэм шинжилгээий өгүүллийн эмхэтгэл-2 боть
Тус бүтээлийн нэгдүгээр ботид Монгол хэл судлалын асуудлууд (Авиа зүй, үгийн сан, үгийн гарал судлал, нэр судлал)-д холбогдох чухал агуулгуудыг хөндсөн, зөв бичих зүй, авиа зүй, үсэг зүйд холбогдох эртний болоод одоо үеийн онцлог тэдгээрийг харьцуулан нягталсан олон сонирхолтой судалгаа багтжээ. Энэхүү бүтээлийн “Монголын нууц товчоо судлал ба дундад үеийн монгол хэлний асуудлууд” гэх сэдэвт хоёрдугаар ботид Монголын нууц товчооны үг хэллэг, зарим нэрсийн утга, гарал, хятад галигт хийсэн ажиглалт, МНТ-ны үг эхийг зөв унших талаарх жишээ, МНТ-ны орчуулгын шүүмжлэл, эндүүрлийн харанхуйг тайлсан тайлбар, судалгаа зэрэг хятад эхийн галигт нарийн ажиглалт хийснээрээ өмнөх судалгаануудын эндүүрэл, ташаарлыг залруулсан чанартай, үндэслэлтэй, судалгаа болсон байна.
