Зоригтын Лонжид Эрдэм шинжилгээний эмхэтгэл-3 боть
Түүхийн ухааны доктор Зоригтын Лонжидын туурвисан эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэлийг “Түүх сөхөхүй”, “Түүх сурахуй”, “Түүх мэдэхүй” хэмээх 3 ботиор эрхлэн хэвлүүллээ. “Түүх сөхөхүй” боть нь Монголын улс төрийн түүх, “Түүх сурахуй” боть нь Монголын нийгмийн түүх, “Түүх мэдэхүй” боть нь түүх бичлэг, сурвалж судлал, намтар судлал хэмээх дэд бүлэгт багтах 190 гаруй эрдэм шинжилгээний өгүүллүүдээс бүрджээ.
