Монгол хэл шинжлэлийн зүйлчилсэн ном зүй
Монгол хэл шинжлэлийн талаар сүүлийн хоёр зуугаад жилийн хугацаанд гадаад, дотоодын эрдэмтдийн нийтлүүлсэн ном бүтээлийг харьцангуй өргөн хэмжээгээр багтаасан ном зүйн бүртгэл эмхэтгэн гаргахаар хичээнгүйлэн зүтгэсээр энэхүү бүтээлийг хэрэглэгч олондоо толилуулж байна. Тус бүртгэлийг эмхэтгэн хийхэд урьд өмнө гарсан ном зүйн бүтээлүүд гол тулгуур болсныг юуны өмнө дурдвал зохино.
