Ерээд оны тунгалаг тамир

Main cover


АНГИЛАЛ
Орчин үеийн утга зохиол
ХУДАЛДААНД
2023
Аравдугаар сар 12
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
124
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
9789919522445
ХЭМЖЭЭС
190 x 120 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монголд ардчилсан нийгэм тогтож, зах зээлийн харилцаанд шилжиж байх үеийг Тунгалаг Тамир романы үйл явдалд тулгуурлан элэглэл егөө хэлбэрээр бичсэн Б.Цэнддоогийн тууж дахин хэвлэгдлээ. Монголчууд цээжээр шахам мэддэг Тунгалаг Тамир романы үйл явдал дундаас өнөөдөр бид бүгдийн хэдийнэ танил болсон олон хүнийг та олж харж мэднэ. Гэхдээ зохиогч “Энэхүү хошигнол туужийн зохиомж нь бодит амьдралаас сэдэвлээгүй бөгөөд ямар нэгэн явдал, хэн нэгний нэр танил санагдвал «таньд л санагдсан» хэрэг болно. Аль хачин юм санаанд орохыг тэр гэх вэ, тийм ээ” хэмээн сануулсныг байн байн санаж уншаарай. Харин таны сэтгэлд тэр чигээрээ хадгалагдан үлдэх хошин саркастик хэлц, хэллэгтэй өгүүлбэртэй хуудас болгонд таарна гэдгийг батлан хэлэх байна.


Үзүүлэлт

ISBN-139789919522445
Худалдаанд гарсан огноо2023-10-12
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо124 нүүр
Эрхлэн гаргасанНэпко хэвлэлийн газар
Бүтээлийн хэлМонгол
Жин140 гр
Хэмжээс190 x 120 x 10 мм

Зохиолчийн талаар

Зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо нь Завхан аймагт төрсөн. Тэрээр МУИС-ыг сэтгүүлч мэргэжлээр 1985 онд төгссөн. Түүнээс хойш 'Үнэн' сонинд утга зохиолын ажилтан, 'Үг' сонины эрхлэгч, УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албаны дарга, 'Засгийн газрын мэдээ' сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашиж байсан. Б.Цэнддоо монголын сэтгүүл зүй, уран зохиолын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, хошин шог нийтлэлүүдээрээ уншигчдын танил болсон билээ. Зохиолч 1990-ээд оны эхээр 'Ерээд оны Тунгалаг Тамир' номоо хэвлүүлсэн нь уншигчдын танил болоход ихээхэн нөлөөлсөн юм. Б.Цэнддоо шог хошин нийтлэлээс гадна түүх, танин мэдэхүйн сэдэвтэй ном, өгүүлэл, нийтлэл туурвидаг бөгөөд монголчуудын иргэншиж, соёлжсон түүхийг өгүүлсэн 'Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин' номоо өнгөрсөн онд хэвлүүлсэн нь уншигчдын зүгээс ихээхэн сайшаал хүртээд байна. Зохиолчийн бүтээлүүдээс дурдвал: • Ерээд оны Тунгалаг Тамир • Хаврын 17 зочин • Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин • Ерөнхий уучлал • Зугаатай танин мэдэхүй • Хөгжөөнтэй танин мэдэхүй • Соёлын довтолгоо: Хоньчноос барилгачин • Өвөл хавар • Нянгар хаданд гарсан нь

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой. Нэвтрэх

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй