Ялагч

Ялагч
New York Times, The Wall Street Journal-ын шилдэг борлуулалттай бүтээл Та бидний сайн мэдэх Женерал Электрик компанид энгийн ажилтнаас гүйцэтгэх захирал болтлоо тушаал дэвшиж, компаниа дэлхийн тэргүүлэгч компаниудын тэргүүн эгнээнд жагсааж чадсан төдийгүй өөрөө олон улсад CEO-ийн CEO хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүн бол Жэк мөнөөс мөн. Ялалтын тухай энэ номд өгүүлнэ. Өөр ямар ч сэдэв надад бичих хүслийг дахин төрүүлэхгүй байсан байж магадгүй!
Учир нь ялалт бол аугаа зүйл гэж би боддог. Зүгээр нэг сайн бус Аугаа. Бизнест ялах нь аугаа. Компани, хүмүүс ялахдаа цэцэглэн хөгжиж, өсөн дэвждэг учраас аугаа юм. Газар сайгүй, хүн бүрд илүү ажлын байр, боломж нээгдэнэ. Хүмүүс ирээдүйгээ өөдрөгөөр харна: тэдэнд хүүхдээ коллежид явуулах, эрүүл мэндийн сайн үйлчилгээ авах, амралтын байр худалдан авах, өөртөө таатай тэтгэвэр баталгаажуулах нөөцүүд бий болно. Ялалт хүмүүст зүгээр нэг илүү олон татвар хураамж төлөхөөс гадна асар чухал арга замаар нийгэмдээ хувь нэмэр оруулах боломж олгодог. Хоёрхон жишээ дурдахад хүмүүс мөнгөө буяны байгууллагад зориулах буюу хотын сургуульд зөвлөгчөөр ажиллах боломж нээгдэнэ. Ялалтад хүрсэн хүн бүр дэвжин дээшилнэ. Ялалт дэлхий ертөнцийг таатай газар болгодог.