Харилцааны менежмент: танд хялбараар зөвлөе
Харилцааны менежмент: танд хялбараар зөвлөе
Нийгмийн хурдацтай өөрчлөлт, хөгжил, тэр дундаа техник, технологийн хөгжлийн өнөө үед хүмүүс хооронд, ажилтан болон байгууллага, байгууллагаас өөрийн хэрэглэгч, хувьцаа эзэмшигч болон олон нийт хоорон дахь харилцаа, холбооны менежмент хэрхэн үр дүнтэй байхаас ажил, бизнесийн нэр хүнд, итгэлцэл болон ашиг орлого ихээхэн хамаарч байна.
Иймд энэхүү ном нь жирийн ажилтан, менежер, хүний нөөцийн менежерүүд болон байгууллагын аль ч түвшний удирдлагууд өдөр тутам практик дээрхи харилцаа, холбооны менежментийг үр дүнтэй, зөв дарааллаар хэрэгжүүлж тавьсан зорилго, зорилтууддаа хүрэхэд юу гол шаардлагатай болохыг танд хялбараар зөвлөж, түүнийг ажил, амьдрал дээрээ хэрэглэж өөрийн менежментээ илүү үр дүнтэй болгоход туслах болно.
Тус ном нь 12 хэсгээс бүрдсэн болно. Цаг, зав багатай танд сэдэв бүрийн гол санааг товч тодорхой, хялбараар ойлгуулах зорилгоор нэг сэдвийг 2-3 нүүрнээс хэтрэхгүйгээр эмхэтгэн гаргав. Мөн зарим нэг чухал сэдэвтэй холбогдуулж дэлхийн шилдэг компани, менежерүүдийн туршлага, жишээгээр баяжуулан хүргэж байна. Мөн зарим нэг чухал сэдэвтэй холбогдуулж дэлхийн шилдэг компани, менежерүүдийн туршлага, жишээгээр баяжуулан хүргэж байна.