Ааваас өвлөсөн мөрөөдөл Азийн Харвардад хүргэсэн нь
Энэ хүн эх орны алс баруун хязгаарт хилийн цэргийн хүү болон мэндэлж, хоёр нийгмийн зааг үеийн хатуу хүтүүг туулан зүтгэж, мэтгэлцээнд шимтэн дурлаж, барууны сургуулиудад элсэх мөрөөдөлдөө түмэн бэрхшээл туулан бүтэлгүйтсэн ч эцэст нь Америкт боловсрол эзэмшиж, аавынхаа мөрөөдлийг өвлөн зүтгэсээр Азийн Харвардад тэнцэж чадсан юм. Одоо тэр түшилцэж, улс, нийгмийнхээ төлөө биеэ дайчилж явна. Эцгийнхээ сургаалаар боловсролыг эрхэмлэн хүндэтгэж, түүний үр шимийг хүртэж байгаа зохиогчийн хувьд ирээдүйн эзэд болох залуус дүү нартаа бага ч болов сургамж, зөвлөгөө үлдээж, боловсролын төлөөх хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлийн богинохон түүхэн туршлагаа хуваалцан урам зориг өгөх хүсэл тээж энэ номыг тэрлэжээ. Боломжгүй зүйл гэж байдаггүй. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээн зүтгэж хорвоо ертөнцийг эзэмдэн дүүлэн нисэхийг хүсэн ерөөе.