Дундчуудын нийгэм Умардын хөгжлийн загвар

Main cover


АНГИЛАЛ
Улс төр судлал
ХУДАЛДААНД
2025
Зургадугаар сар 18
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
400
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
978-9919-527-33-4
ХЭМЖЭЭС
190 x 121 x 30 мм

Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух анхны суурин Элчин сайдаар 2009-2013 онуудад ажиллаж, Данийн Хаант Улс, Норвегийн Хаант Улс, Бүгд Найрамдах Финланд Улсыг тус тус хамааран сууж байсан Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин, Доктор Б.Энхмандах, охин доктор Э.Энхчимэгийн хамт "Дундчуудын нийгэм: Умардын хөгжлийн загвар" хэмээх бүтээлийг эмхэтгэн хэвлүүлжээ. Энэхүү ном нь Умардын загварын мөн чанар, түүний давуу ба сул талууд, Монголд хэрэгжүүлэх боломжийн талаар олон талаас нь дүн шинжилгээ хийсэн цогц бүтээл юм. Цомог дөрвөн үндсэн хэсэгтэй. Эхний хэсэгт "Нийгмийн хөгжлийн загварын тухай" өгүүлсэн ба дэлхийд оршиж буй хөгжлийн чиглэлүүд дундаас Умардын загварын онцлогийг онцолж, Монголын нөхцөлд хэрхэн дасан зохицох талаар бичжээ. Хоёрдугаар хэсэгт дундаж давхаргын нийгэмд гүйцэтгэх үүргийг онцолж, Монголын нийгмийн бүтэц, дундчуудын бодит байдал, тэдний байр суурийг бэхжүүлэх гарцуудыг санал болгожээ. Гуравдугаар хэсэгт Финландын Ерөнхийлөгч асан, Нобелийн Энх тайвны шагналт Марти Ахтисаарын “Сайхан амьдруулах жор” хэмээх бүтээлийг орчуулан нийтэлсэн нь Умардын төрийн бодлого, иргэн төвтэй системийн амжилтыг илэрхийлдэг. Харин дөрөвдүгээр хэсэгт Данийн парламентын спикер асан Могенс Люккетофтийн “Дани загвар: Европын амжилтын түүх” номыг орчуулж, Скандинавын орнуудын эдийн засаг, нийгмийн тогтолцооны уялдаа, тэгш боломж, иргэдийн хариуцлагын орчинг тайлбарласан байна.


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-527-33-4
Худалдаанд гарсан огноо2025-06-18
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо400 нүүр
Эрхлэн гаргасан
Бүтээлийн хэлМонгол
Жин430 гр
Хэмжээс190 x 121 x 30 мм

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй